Малтай өрхүүдэд албан бичиг хүргүүллээ
2015-08-11

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 19 дүгээр хорооны ажлын алба, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан ажлын хэсэг зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан мал бүхий айл өрхүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

 

Шарга морьт, Гоодой, Хуурай мухар зэрэг зуслангийн аманд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Цагаан нуур сумаас зөвшөөрөлгүй нүүж ирсэн мал бүхий 11 айл өрхөд шалгалт хийж, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулж, зөрчил гаргасан иргэдэд захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.

 

Уг шалгалтаар чанар, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаалж байгаа айраг, цагаан идээний худалдаалалтыг зогсоож, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гаргаж, дараа жилээс дахин зөрчлийг давтахгүй байхыг сануулан, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд албан мэдэгдэл хүргүүлжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Байцаагч:
Хүн байгалийг бузартуулдаг бол мал цэвэрлэдэг юм.хийх юмаа олж ядсан балиар юмнууд.үхсэн ацных нь зөрчил.
2015-08-11