Буянт-Ухаа боомтын бүртгэлийн cистем ашиглалтад орлоо
2015-08-11

Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

 

Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод ажиллуулж эхэллээ.

 

Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэм­жээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шуурхай явуулах бэлтгэлийг хангах үүднээс уг системийг хилийн боомтуудад нэвтрүүлэх ажлыг энэ оны 9 дүгээр  сард багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Энэхүү  систем  ашиглалтад орсноор хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл дэлхийн жишигт нийцэхээс гадна гадаадын иргэдэд тавих хяналт илүү сайжрах юм.

 

Түүнчлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь  АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд  Монгол Улсад орох, гарах бүртгэлийн хуудас, штампийг  шинэчилсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Purevdorjiin l hiij baisan ajil shuu dee
2015-08-11
барилгын угсардаг япон шат байнга түрээслүүлнэ.:
барилыг угсардаг сайн чанрын япон шат байнга ХЯМД түрээслүүлнэ. 99107324, 94737224
2015-08-11