Сайдын суудлаас татгалзсан улстөрчид
2015-08-12

 

Шийдлийн Засгийн газраас хөөгдсөн МАН-ын зургаан сайдын орыг залгах зургаан хүний тохироо улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулаад байна. Тэр тусмаа АН-ынхан намын даргынхаа өрөө, Ерөнхий сайдынхаа өрөөний босгыг элэгдтэл энэ хоёр хоногт орж гарсан сурагтай. Танхимын зургаан сайдыг өнөөдөр өргөн барина гэх мэдээлэл цацагдаж байсан ч одоогоор саарал ордонд сайдуудын яриа хэлэлцээр ид хүчтэй яригдсан хэвээр байна.



Зургаан сайдын суудалд санаархсан хүмүүсийн нэрсийг жагсаавал:

АН-аас: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ш.Түвдэндорж, Г.Баярсайхан, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Б.Наранхүү, Н.Батбаяр, С.Ламбаа, Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Я.Санжмятав нар.



МАХН-МҮАН-аас: Ч.Улаан, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Э.Батшугар, Н.Батцэрэг



ИЗНН-аас: Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл,



Бие даагч гишүүдээс: Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын нэр тус тус таамаглалд нэр нь гараад байгаа. Тэгвэл эдгээр гишүүдээс нэр бүхий гишүүд сайдын суудалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.



Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин “Надад ийм санал ирээгүй. Би сайд болохгүй. Энэ бол МАН-ын гаргасан сөрөг пиар. Сайд болж болох ч одоо цаг нь биш” гэсэн хариулт өгсөн бол Ч.Улаан гишүүн “Сайд болно гэхээр та нар албан тушаалд дурласан гэнэ. Сайд болохгүй гэхээр ажлаас зугтсан гэж адлана. Одоогоор нам дээр шийдвэр гараагүй” гэсэн хариулт өгсөн байна.

 

Харин Э.Батшугар “Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Хариулт өгөх шаардлагагүй. Би сайд болохгүй” гэсэн хариулт өгсөн ч өчигдөржин Төрийн ордонд гишүүдийнхээ өрөөгөөр хольхиж өнжсөн бололтой. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мөн л би сайд болохгүй гэсэн хариулт өгчээ.



С.Ганбаатар гишүүн манайд санал ирээгүй. Би сайд болохгүй. Хэрвээ надад өгвөл би С.Чинзориг сайдад хүргээд өгчихнө гэсэн хариулт өгсөн байна. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл АН-аас манайд албан ёсоор санал тавиагүй.



 Тэгээд ч би сайд болохгүй. Асуудлыг албан ёсоор тавьсаны дараа ярьж болно гэсэн товч хариулт өгснөөр асуудлыг тодорхой болгож орхилоо. Эдгээрээс бусад горилогчид ямар нэг байдлаар хариулт өгөөгүй бөгөөд зургаан суудлыг гурван нам, эвсэлд хуваах ажилд ингэтлээ их цаг зарцуулж байгааг харахад сонгууль дөхөж хэдэн төгрөг хуримтлуулах гэсэн адын хүсэл бүх л улстөрчдөд төрж эхэлснийг батлах аж.


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Battumur:
Odoo 9 sar uldlee,gehdee eh orniihoo tuluu sain ajillah huniig tomilj uguud,unenhuu ajil hiih hugatsaa baina shuu,. setgel baival Mongoloo hugjuuleh bolomj baina shuu?! AN ajlaa sain hiij,bas ard tumendee sain yariad oilguulaad,uram zorig uguuch! UIH ajlaa shuurhai hiigeed uzuuleech!?
2015-08-12
Irged:
Ed nar bugd l durtaishdee. Gantshan said bolohiin toloo l hun bolson um shig zagnadag bizdee. Hajuugaat ni hudlaa jujig ih tavih umaa. Saidiin suudliin toloo alaltsah ni holgui baigaa baij...
2015-08-12