Г.Болдбаатар тэргүүлэн барилдана
2015-08-12

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотноо болно. Дэлхийн 129 орны шилдэг тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулах энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын тамирчид эх орноо төлөөлөн хүч үзнэ.

 

Ингэхдээ эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн бөхчүүдийг Монгол Улсыг гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүлэн барилдана. Түүний жинд одоогоор 60 орны 69 бөх оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

 

Жүдо бөхийн ДАШТ-д дэлхийн 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулна.

 

Shuud.mn
Сонин хачин