Өршөөлийн хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөнө
2015-08-12

Хуульзүйн байнгын хороо  гишүүдийн 52.6 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх  Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.  Анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн хүрээнд Өршөөлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ баталсан.  Өршөөлийн хууль ердийн журмаар буюу батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхэлнэ.  Хуулийг хэрэгжүүлэх Комиссыг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулах УИХ-ын тогтоолын төслийг гишүүд батлахыг дэмжив.  Харин гишүүн О.Баасанхүү, Д.Оюунбаатар нар комиссын бүрэлдэхүүнд Өмгөөлөгчдийн холбоо, ЦЕГ-ын дарга, ХЭҮК-ийн төлөөлөл байх ёстой гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.  

 

Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганд гишүүн Л.Болд танилцуулах юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин