Роберт Паттенсон: Анхны хайраа найзаа гэж дуудах хэцүү байна
2015-08-13

 

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттенсоны Австралийн “Lady” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-2016 онд юу төлөвлөж байна?

 

-Илүү олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, чадвараа илүү хөгжүүлмээр байна. Мөн олон ч шагналын эзэн болмоор байна. Уран бүтээл, хувийн амьдралдаа амжилт олсон жил байгаасай гэж хүсэх юм. Хамгийн гол нь би эрүүл саруул байвал бүх зүйл бүтэх байх. Шинэ сорилт, уулзалтаас аль болох татгалзаж байгаа.

 

-Тун удахгүй шинэ кино тань нээлтээ хийнэ. Хэдхэн хоногийн өмнө анхны трейлерээ цацсан?

 

-Тиймээ, зураг авалт 95 хувьтай явагдаж байгаа. Ер нь киноны гол гол зураг авалт дуусчихсан. Зарим нэмэлт, чимэглэлийн ажил үлдчихсэн байгаа. Нээлтээ хийхийг нь хүлээж байна.

 

-Киноныхоо тухай. Ямар дүр бүтээж байна?

 

-Энэ кинонд 1950 оны үйл явдал гарна. Дайны дараахан байгуулагдсан “Life” сэтгүүлийн гэрэл зурагчин Жамес Дианы бодит амьдралаас сэдэвлэсэн кино. Би энэ эрхмийн дүрд тоглож байгаа. Оддыг дагаж, ангуучилдаг гэрэл зурагчид хэрхэн бий болсон түүхийг энэ киноноос үзэж болно. Сэтгүүлийнхээ мэдээ мэдээллийг илүү олны анхаарлыг татахуйц болгохын тулд олны танил эрхмүүд, улстөрчдийг өдөржингөө дагаж, гэрэл зургийг нь авдаг нэгэн залуугийн тухай өгүүлж байгаа.

 

-Таныг өдөр бүр гэрэл зурагчид ангуучилдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

 

-Үнэхээр төвөгтэй байдаг. Олны танил гэх шалтгаанаар олон хүнийг ардаасаа дагуулж явна гэдэг утгагүй хэрэг. Хоол идэж байгаа зураг хэнд хэрэгтэй юм бэ. Үнэхээр гайхмаар. Өдөржингөө нэг хүнийг дагаж, ажлаа алдаж байгаа гэрэл зурагчдыг хараад их гайхдаг. Яагаад, юуны төлөө гэж. Би хүлээн авалт эсвэл кино наадмуудад очиж, зургаа авахуулах дуртай. Учир нь би тэр өдөр гайхалтай харагддаг. Миний өмссөн хослол, гутал, гартаа зүүсэн цаг гээд л бүгд брэндийнх. Харин би энгийн үедээ гадаад төрх эсвэл хувцсандаа тийм ч их анхаарал тавьдаггүй. Нүүрээ ч угаагүй зургаа интернэтээс харах таагүй байдаг. Тиймээс л би гэрэл зурагчдыг харахаар уур минь хүрдэг. Цохиод авмаар санагдсан үе бий.

 

-Гэрэл зурагчдыг үзэн яддаг мөртлөө гэрэл зурагчны дүр бүтээх ямар байв. Та ч гэсэн хийсвэр орон зайд хэн нэгнийг ангуучилж, зургийг нь авч, ангуучилдаг нэгэн болсон?

 

-Би бол жүжигчин. Зохиолч Роберт Паттенсонд ямар дүр өгнө би тэр дүрийг нь чадахаараа бүтээнэ. Гэрэл зурагчны дүрийг бүтээхийг найруулагч хүссэн. Би амжилт олохыг хүсдэг учир энэ дүрийг бүтээсэн. Дүр бүтээх үзэн ядалт хоёрыг хольж гутгах нь тэнэг хэрэг. Би эрэгтэй биеэ үнэлэгч, хулгайчдыг жинхэнэ утгаараа үзэн яддаг. Хэрвээ иймэрхий төрлийн дүр бүтээхийг найруулагч хүсвэл би татгалзах эрх байхгүй. Жүжигчин хүн дүр голох ёсгүй. Гэхдээ би гэрэл зурагчдыг буруутгахгүй ээ. Тэдний буянаар би илүү алдартай болсон байх. Хүн бүхэн миний амьдралыг мэдэхийг хүсдэг байсан байх. Фэнүүд минь юу хүсдэггийг би мэдэхгүй. Харин гэрэл зурагчид жижигхэн камерныхаа тусламжтай миний амьдралыг тольдож фэнүүдэд минь хүргэдэг байх. Гэхдээ хил хязгаар гэж бий гэдгийг мартаж болохгүй. Би өдөр бүр сайхан ааштай байдаггүй.

 

-Хүн бүхэн алдартай байхыг хүсдэг. Зарим нь алдартай болохын тулд олон нийтийн хэрэгслийг дайны талбараа болгож байна. Ямар ч ёс зүйгүй. Таны хариултыг сонсоод алдар нэрээс залхсан гэж ойлголоо?

 

-Үгүй үгүй. Би алдартай, мөнгөтэй болохын тулд жүжигчний мэргэжлийг сонгосон гэхэд болно. 2009 онд “Бүрэнхий” цувралын нэгдүгээр ангид тоглоод л миний нэрийг хүн бүхэн мэддэг болсон. Би энэ бүхнийг хүсдэг, мөрөөддөг байсан. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Надаас илүү миний амьдралыг мэддэг хүмүүс эргэн тойронд минь байгааг хараад айдас болон зэвүүцэл төрөх болсон.

 

 

-Тоглосон кино бүр чинь амжилт олж буй учир таныг сонирхох хүмүүс эрчимтэй нэмэгдэж байгаа байх. Тиймээс л сэтгүүлчид таныг ангуулчилж борлуулалтаа өсгөхөөр улайрч байгаа байх?

 

-Энэ асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.

 

-Хариулт бүр эмх цэгцтэй, миний асуух асуултыг урьдчилан мэдээд байгаа юм шиг санагдаад байх чинь?

 

-Би сагсуурч, өөрийгөө өргөмжлөхөөс зайлсхийдэг.

 

-Та хэдэн сарын өмнө Британийн дуучин Фка гэгчтэй сүй тавьсан хэмээн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Гэтэл хэдэн долоо хоногийн өмнө та хоёрыг салсан гэх юм. Энэ үнэн үү?

 

-Үгүй, бид салаагүй.

 

-Тийм үү. Сүй тавьсан чинь үнэн биз дээ?

 

-Үнэн. Бид гэрлэхийг хүсч байгаа.

 

-Хэзээ гэрлэх вэ?

 

-Нууц. Гэхдээ би гэрлэх санал тавьсан. /инээв/

 

-Та нэг л өдөр Кристен Стюарттаас салсан. Яагаад салсан юм бэ?

 

-Ярилцлага бүртээ энэ бүсгүйн нэрийг сонсох надад таагүй байдаг. Энэ тухай хэн ч мэдэхгүй байгаа болохоор сэтгүүлчид үргэлж Кристен Стюартын талаар асууж, лавладаг. Үнэхээр дарамттай. Одоо бид найзууд. Бид нэг нэгнээ хайрлаж явсан үе бий. Гэхдээ хоёулаа бус ганцаараа ирээдүйгээ мөрөөдөж, сайхан хайрыг бүтээхийг хүссэнээс болж, бид салцгаасан. Кристен Стюарт хайрынхаа төлөө юу ч хийгүй учир бид салцгаасан. Одоо энэ тухай яримааргүй байна. Би сүйт бүсгүйтэй. Фка энэхүү ярилцлагыг уншаад шаналаасай гэж хүсэхгүй байна.

 

 

-Түүнийг ижил хүйстэн гэх яриа гарах болсон. Стюартыг өөрийн туслах Алисия Карагайлтай болздог болсон гэсэн?

 

-/инээв/. Ямар сонин асуулт вэ. Үнэхээр хариулж мэдэхгүй байна. Анхны хайраа найзаа гэж дуудах хэцүү байна.

 

-Энэ бүсгүй таны анхны хайр байсан гэж үү?

 

-Тиймээ. 12 настай байхдаа ангийнхаа охинд дурлаж байсан. Гэхдээ тэр шохоорхол байсан. Харин зураг авалтын үеэр Стюартад жинхэнэ утгаараа дурласан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
styart uneheer henii ch ali tiviin er em hunii ch hairiig tatahaar nud bulaam huurhun busgui.hamar,uruul nud huurhun sooton chih...aaa.... uneheer uhuurdum huurhun..
2015-08-14