Путин америк шувуудыг хахуулдав
2015-08-14

“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин америк шувуудыг хахуулдсан уу” гэх мэдээ, нийтлэл орон нутгийн хэвлэлээр цацагдаж, сошиал ертөнцийн гол сэдэв болж байна. АНУ-ын Нью Йоркийн тэнгэрт шувууд Путиний хөргийг бүтээж, олны алмайруулсан тухай “www.hngn.com” мэдээллээ.

 

Нью Йоркийн дээгүүр нисч явсан сүрэг шувуу Путиний хөргийг бүтээжээ. Шувуудын гайхалтай үзүүлбэрийг тус хотын иргэн Шерил Гилберт гар утсаараа бичиж авч, “Youtube.com” сайтад байршуулсан аж.

 

22 цагийн өмнө байршсан тус бичлэгийг ойролцоогоор 100 сая хүн үзэж, “Путин америк шувуудыг жинхэнэ утгаар нь хахуулджээ” гэх мэтээр сэтгэгдлээ үлдээжээ. Харин олон улсын хэвлэлүүд “Путин өөрийгөө Обамагаас хүчтэй гэдгээ мэдрүүлсэн, чухал үйл явдал боллоо”, “Энэ бол дайны дохио”, “Тун удахгүй Америкийн тэнгэрт Ким Чен Уны төрх харагдах болно” гэх зэргээр мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин