Тяньжин: 104 хүн амиа алджээ
2015-08-16

 

Хятадын Тяньжин хотын  “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 104 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус хотын эрх баригчид дэлбэрэлт болсон бүс нутгаас 25 мянган  иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна.  Ойролцоогоор 10 мянган хүн орон гэргүй болж, хохирол амссан гэв. “Дэлбэрэлт болсон агуулахад Хятадын армийн 189 химийн шинжээч ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гаригт албан ёсны мэдээлэл хийх болно” гэж Тяньжин хотын  дарга сэтгүүлчдэд мэдэгджээ. Ослын газар ажиллаж буй аврагчид өнгөрсөн баасан гаригт 700 тонн цианидыг устгасан билээ. Дэлбэрэлт болсон агуулахад их хэмжээний цианидыг хадгалж байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон юм.  Улсад их хэмжээний хохирол учруулсан “Рүй Хай” компанийн 15 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.

 

“AFP” агентлаг “Цагдаа нар Тяньжин хотод сурвалжлага бэлдэж, мэдээлэл цуглуулж буй олон улсын сэтгүүлчдэд хориг тавьж, камер, аппарат зэргийг нь хурааж эхэлсэн. Ослын дараагаас сэтгүүлчдийг галын голомтод 10 км-ээс дотогш нэвтрэхийг хориглосон ” гэж мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BUGD TSAAZLAGDJEE HOORHII
2015-08-16