Мэтьюгийн эхнэр иргэншлээ сольжээ
2015-08-16

 

Холливуудын нэрт жүжигчин Мэтью Макконахигийн эхнэр, загвар өмсөгч Камила Алвес иргэншлээ сольж, АНУ-ын иргэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Камила Бразил улсын иргэн бөгөөд 1999 оноос Америк амьдарч, 2012 оны тавдугаар сард Мэтьютэй гэрлэсэн юм.

 

Жүжигчин эр гэрлэснийхээ дараагаас эхнэрийнхээ иргэншлийг солихоор хөөцөлдөж эхэлсэн билээ.  Ийнхүү гурван жилийн дараа тэдний хүсэл биелж, Камила АНУ-ын иргэн болсон байна.

 

Камила твиттертээ “Бурхан минь АНУ-ын иргэн болчихлоо. Үнэхээр баяртай байна” гэж жиргэжээ. Хуулийн дагуу Камила нөхрийнхөө Макконахи овгийг авах юм.  Хос гурван хүүхэдтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин