”БИД ЯЛАВ” үзэсгэлэн нээгдлээ
2015-08-17

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж буй билээ. Уг түүхэн ойд зориулсан "Бид ялав" үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд дайны үеийн хүнд сорилт, тулалдаануудын ялалт, баатарлаг үйлсийг харуулсан 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй бичиг баримт, байлдааны талбарын газрын зураг зэргийг дэлгэн тавьжээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 "Монгол цэргийн музей"-д дэлгэгдсэн үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, 94 настай ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай, "Монгол цэргийн музей"-н захирал, хурандаа Г.Золзаяа нар оролцлоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zurag awch bga ulaan ybka.tai busguin oonz n saak bn shu
2015-08-17