”Рио 2016” олимпийн наадмын урилгаа гардав
2015-08-18

ОУОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочилж, "Рио 2016" олимпийн наадмын урилгыг МҮОХ-нд гардуулж өгчээ.

 

Мөн МҮОХ-ны байранд Монголын тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулав. Эл сургалтын зорилго нь тамирчдын боловсрол, хөгжил мөн карьераа дуусган, зодог тайлсны дараа хэрхэн амьдрах талаарх мэдээ, мэдээллийг олгоход оршиж байгаа аж.

 

Клаудия Бокель нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, туялзуур сэлэмчин, "Афин 2004" олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга бөгөөд ОУОХ-ны удирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мавган өвгөнийг түргэн солиочээ, ямар муухай харагдаж байнаа.
2015-08-18