Б.Алтангэрэл: Халх гол чөлөөт бүс байгуулах үндэслэлээ ил болго
2015-08-20

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

 

-Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг УИХ наадмын өмнөхөн баталсан. Танай намын зүгээс уг тогтоолын эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаараа тодруулаач?

-УИХ-ын хаврын чуулганы  хаалтын өмнөхөн буюу 2015 оны долоодугаар сарын 9-ны өдөр “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” 75  дугаар тогтоол батлагдсан. Манай  намын байр суурь бол тодорхой.  Энэ 500 мянган га газрыг “Хөдөө  аж ахуйн чөлөөт бүс” нэрийн дор ашиглах гээд байна. Тэрийг л болиулж, эсэргүүцье гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын нийт газар тариалан эрхэлдэг бүс нутгийн хэмжээ 200 мянган га газар нутгийг хамардаг.

 

Гэтэл тэрнээс 300 мянган га –аар илүү  том газрыг ашиглуулах гээд байгаа энэ шийдвэрээ эргэн харж, үндэсний компаниуддаа ашиглуулаач ээ. Гадны хүмүүсээр газар тариалан эрхлүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг л байр суурьтай байна. Яагаад гэхээр дотоодын ААН, хувь хүмүүс газар тариалан эрхлэх газар хайгаад явахаар үржил шимтэй газар нь жирийн хүнд олддоггүй.  Гэтэл  хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор өөр улсад өгөх ёстой юм уу. Нөгөө талаар манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал их эмзэг асуудал байсаар ирсэн.

 

Гаднаас хүнсний хувьд хамааралтай. ялангуяа газар тариалан буудайн хувьд энэ илүү яригддаг. Хүмүүсийн хэлж байгаагаар бид өөрсөдөө инноваци нэвтрүүлэх хэрэгтэй. Нэгж талбайгаас авч байгаа гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн бодлого барьдаг. Гэтэл яагаад заавал гадаадын хүнээр эх орондоо хийлгэх ёстой юм. Гадаадад байгаа технологийг нь эх орондоо аваад ирэхэд л болчихмоор санагдах юм.

 

-Танай намын зүгээс газар тариалан эрхлэх нэрээр халхавч хийж, газар булаалт гэдэг асуудлыг хийх гэж байна гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?

-Наадмын дараа манай нам дээр салбар салбарын ажлын хэсэг байгуулагдсан. Манай хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг ажлын хэсэг ийм нэг тогтоол гарчихлаа. Энийг та нар хараач ээ гэсээр авч ирсэн. Бид уг тогтоолыг нь харахад 5-6 асуудлыг тодотгосон, нэг газар зүйн координат заасан хавсралттай байсан. Түүнийг газрын зураг дээрх талбай дээр буулгаад үзэхээр 500 мянган га газар байгаа юм.

 

Бид 500 мянган га-гаар нь гадаадын улс орнуудад ашиглуулдаг, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаг юм уу гээд судлаад үзсэн. Гэтэл НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2009 оноос эхлээд тайлан гаргаж эхэлэсэн байгаа юм. Ялангуяа газрыг гадаадын улс орнууд,  пүүс корпораци,  байгууллагуудад өгч ашиглуулдаг талаар судалсан байсан.  Тэр тайланд дурьдсанаар 1000 болон түүнээс дээш га –г гадаадын аж  ахуйн нэгжид түрээслэх нь Land Grabbing  буюу газар булаалт гэж дүгнэсэн байсан. Газар шүүрэлт ч гэж болно.

 

Энэ тохиолдолд яаж хяналт тавих ёстой юм бэ гэдгийг ч тодруулсан байсан. Бидний санал бол бидний үгэнд шууд итгэж дүгнэлт хийхээсээ илүү гаргаж ирүүлсэн материалыг өөрсдөө судалж дүгнэлтээ хийгээч ээ. Бидэнтэй адил санаа бодолтой бол бидэнтэй нэгдээч ээ л гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид 500 мянган га буюу 5000 км.кв газрыг өгч байгаа гэсэн үг. Оюутолгой төслийг бид 10 гаруй жил ярьж Монгол Улсад ашигтай, ашиггүй гэж маргалдлаа. Гэтэл Оюутолгой төслийн нийт газар нутгийх нь хэмжээ 64 км кв байдаг.

 

Тэгэхээр түүнээс хэд дахин том талбай бүхий газар нутгийг хэн авах нь тодорхойгүй байдалд ашиглуулах тогтоол хараад сууж байна. Тиймээс асуудал өөр түвшинд байна гэж хардах үндэслэлтэй. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдал, хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байна. Жишээ нь, тэнд газар тариалан эрхлээд манай дотоодод үйлдвэрлэж байгаа бусад бүтээгдэхүүнүүдээс хямд үнээр  зах зээлд нийлүүлээд эхлэвэл ард иргэд аль хямдханыг нь авч хэрэглэнэ.

 

Тэгэхээр үндэсний газар тариалан эрхэлж байгаа ААН-үүдэд хүнд цохилт болно.  Хэрвээ энэ асуудлаас үүдэн үндэсний компаниуд алдагдалтай ажиллаж, дампуураад зогсчихвол бид 100 хувь гадны компанийн, гадны улсын  хараат хүнсний хэрэглээтэй улс болох гээд байна. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой түвшинд авч үзээч ээ. Энэ бол зүгээр нэг бидний халуун сэдэв гээд яриад байгаа хэн нэгний авлига, албан тушаалын тухай асуудал биш. Өршөөлийн хууль гэдэг ч юм уу цөөн хэдэн хүнд хамаарах асуудал биш. Бүхэлд бүтэн улс үндэстний том асуудал гэдгийг анхаарч үзээч ээ.

 

-Тухайн  газар нутгийг гадны улс орны пүүс компанид өгснөөр монголчуудад хаалттай орчин бий болно гэсэн үг үү?

-Монгол хүн эх нутагтаа байгаа болохоор орж гарах нь харьцангүй чөлөөтэй байх нь мэдээж. Бид иргэний үнэмлэх, гадаад паспортоо үзүүлээд орно. Гэхдээ нөгөө талаас нь харвал гадаадын иргэн, хоёр хөрш орны иргэд тэр нутагт 30 хоногийн дотор визгүй зорчино. Хамгийн гол нь гадаадын аль нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын 3 хувиас ихгүй байх гэдэг тэр квот чөлөөт бүсэд үйлчлэхгүй. Тэгэхээр тэнд хоёр хөршийн хэдэн зуун мянган хүн байж болох нь.

 

Байгаль орчны хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр тэр бүс нутаг үржил шим сайтай. 2009 онд Газарзүйн хүрээлэнгийн доктор н.Батхишиг тэр нутгийн хөрсний судалгааг хийсэн байдаг. Түүний судалгаагаар газрын хөрсний зузаан нь  40 орчим см, зарим газраараа 1 метр орчим. Бага зэрэг азотоор дутмаг ч баялаг хөрстэй. Энэ хөрсийг газар тариаланд ашиглах бүрэн боломжтой.  Усны хувьд  дутагдалтай гэж дүгнэсэн. Усны хувьд дутагдалтай гэхээр Халх гол, Буйр нуураас ус татна гэсэн үг. Суваг татаж болно.

 

Гэтэл 500 мянган га гэдэг маш том газар нутаг. 500 мянган га -г тооцоолвол нэг талдаа 100 км, нөгөө талдаа 50 км гэсэн үг. Нэг талдаа 100 км гэвэл Улаанбаатар хотоос Дархан хүрэх замын тал буюу Урьхан хүрэх зай. 50 км нь Урьхан орох замын тал хүрэх хэмжээний  том газар нутгийг хүнд өгөх гээд байна шүү дээ. Энэ том хэмжээний газрын усжуулалтыг суваг татаж хийх боломжгүй. Тэгэхээр гүний ус ашиглана. Гүний ус ашиглаж эхлэхээр гүний усны түвшин багасна. Тэр том газарт хичнээн газар тариалан эрхлэх компаниуд байрлах вэ. Тэд цөм гүний усыг ашиглахын дулд илүү гүн өрөмдлөг хийнэ. Усны түвшин нь илүү багасна.

 

Нөгөө талаар тэр газарт эрчимжсэн газар тариалан эрхлэх учраас хүчтэй химийн бордоо, нөгөөх пестицидийг ашиглана. Эдгээр химийн бодисыг ашиглаад ирэхээр хөрс бохирдоод ирнэ. Хөрс бохирдохоор газар тариалангийн органик бичил биетүүд хүнсэнд шингэж, түүгээр нь дамжаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс бий болно. Хэрвээ манайд  ийм бүтээгдэхүүнээ зарах юм бол үндэстний эрүүл мэндийн эрсдэл бий болно. Гадагшаа гаргах байсан ч гэсэн бид дотооддоо тариалсан гээд авч хэрэглэх нь ойлгомжтой.

 

-Тогтоол нэгэнт гарчихсан байна. Тэгэхээр танай намын зүгээс эсэргүүцлээ хэрхэн үргэлжүүлэх юм бэ?

-Манай намын хувьд энэ тогтоолыг эсэргүүцэж буцаах арга хэмжээ авахыг л хүсэж байна. Мөн тэр  тогтоол гаргах үндэслэл, ямар материал ашиглаж ийм тогтоол гаргаснаа ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа. Олон жилийн өмнөөс л Солонгосчууд Халх голд 200 мянган га газар эзэмшсэн гээд л мэдээлэл гарч байсан. Тухайн үед уг мэдээллийг худлаа байгаасай л гэж бодож найдаж явсан. Гэтэл тэр газар нутгийг хамруулсан тогтоол гарч ирснийг харлаа. Хэнд өгөх нь тодорхой бус байгаа ч  уг газрыг ашиглах гээд байгааг нь мэдэж авлаа.

 

Гол нь энэ тогтоолыг хэрэгжүүлж эзэмших хүн нь солонгос хүн байгаа эсэхийг, ямар улс оронд өгөх гэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тогтоолоос өөр мэдээлэл алга. Гэхдээ л ямар нэгэн дотоодын эсвэл гадаадын байгууллагад өгөх нь тодорхой болчихлоо. Тиймээс гадаадынх, монголынх гэлгүй тогтоолоо цуцлаад 500 мянган га газраа дотоодын ААН-үүдэд өгчихвөл яасан юм. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад гадагшаа экспортлодог орон болно гэсэн төлөвлөгөөтэй  зорьж байгаа. Тийм болохоор экспортлодог болохын тулд одооноос дотоодын ААН-үүддээ ашиглуулах л хэрэгтэй.

 

-Африкийн орнуудад газар булаалтын асуудал их гарсан гэж байсан. Энэ талаарх баримтаасаа хуваалцаж болох уу?

-Тоо баримт зөндөө байгаа. Жишээ нь Конго улс байна. Ойролцоогоор 1 сая гаруй га газраа гадаадын улсад  өмчлүүлсэн. Тэр улсын хувьд гадны улсад өмчлүүлэхдээ Конго мөрний эрэг дээр,  хамгийн үржил шимтэй газраа түрээсэлсэн байна. Тэрнээс үүдэлтэй үүссэн асуудлуудыг бид нарийвчлан судлаж байна. Одоохондоо нарийн тоо баримт хэлэхгүй.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ залуу их зөв үндэслэлтэй ярьж байна. Дэмжих л хэрэгтэй байна
2015-08-26
Зочин:
Угаасаа манай орны газар нутаг гадныхны шүлсийг байнга гоожуулж байдаг. Дээрээс нь мөнгөнд нүдээ ухахаас буцахгүй дарга нартай ийм нөхцөлд бол хөрөнгө оруулхлт нэрээр булааж авахад ямарч асуудал байхгүй болж байгаа юмда
2015-08-25
Зочин:
Gazaraa zarj ideh deeree tulchihsan gejuu de. Archaagui tortei azgui uls yum da
2015-08-25
Зочин:
Газар тариалангаар ашиглана гэхээр рапс тарьж хөрсний үржил шимээ шууд алдаж цөлжинө гэсэн үг! ГАЗАР НУТАГАА ЦӨЛЖҮҮЛХЭЭ ЗОГСОО
2015-08-25
Зочин:
Ene togtooliig herhewch batluulj bolohgui!!! Etsesee hurtel temtseerei HUN namiihaan
2015-08-25
Зочин:
Elvegeegiin solongosuudad zarsan gazar saikhan nertei boloo yu daa
2015-08-25
Zochin:
Baigali orchin, Huduu aj ahuin chigleleer Germayd PhD hiisen zaluu gesen. Zuvuu zuv...sudlaach, mergejiltnuud iim baidlaar negdej nyagtraad duu hooloigoo ard tumendee hurgeh ni zuv ehlel shuu. Demjij baina!
2015-08-25
Зочин:
Ene togtooliig 07-09 nd bataldag ni ard irgediin anhaaral sul baih ueiig dalimduulsan ni ilt shu de.
2015-08-24
Зочин:
Африкууд шиг газраа алдаад дуусах юм байна л да. Арай л арчаагүй төртэй байна да. яана да
2015-08-24
zochin:
Enne neg uruvduktei bandi odo yu be Nam mamd elssen ch baih shig bas yu yu genuu hahahahaha Altangerel ee BO nii buh huukia sain unshaad daraa n naad asuudlaa sain sudlaad TEGEED OLON YUM YARIDAA
2015-08-24
Би:
Улс төрд шинэлэг бохир зүйлд хутгалдаагүй нам, хүмүүсийг л дэмжинэ
2015-08-24
Зочин:
Угаас хуулиндаа хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байхгүй шүү дэ. Зүгээр өнгөлөн далдлалт энэ бол цэвэр хувийн ашиг сонирхолоор газар нутагаа ашиглаж байгаа явдал
2015-08-24
Зочин:
Угаас хуулиндаа хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байхгүй шүү дэ. Зүгээр өнгөлөн далдлалт энэ бол цэвэр хувийн ашиг сонирхолоор газар нутагаа ашиглаж байгаа явдал
2015-08-24
Зочин:
Улсынх нь аж ахуй эрхлэгчид элгээрээ хэвтэх шахаж байхад тэднийгээ дэмжихгүй байж гадны иргэдэд татвар ч гүй, ашиг ч гүй зүгээр шахуу өгөх шийдвэр гаргасан засгийн газрыг ирэх сонгуулиар л дахиж гаргадаггүй юм шүү. Хурдхан салж амармаар байна.
2015-08-21
Зочин:
Одоогийн засгийн газар дандаа баяр наадам угтуулж ийм балиар шийдвэрүүдээ гаргасаар бүр амташжээ.... Биднийг чихгүй бас хараагүй гэж бодож л дээ.
2015-08-21
Зочин:
Ийм тоо баримтай зүйл унших таатай байна, УИХ дандаа нэг худлаа үнэн нь мэдэгдэхгүй зөвхөн ашигтай, сайн, хэрэгтэй гэсэн барагцаа юм сонссоор залхаж байлаа...
2015-08-21
Зочин:
Монголчууд одоо хэл устай болсон, land grabbing-н талаар судлаад үзэх хэрэгтэй л дээ. Дан ганц африкийн орнууд ч гэлтгүй, алдарт Украйнд бас ийм замаар өчнөөн газрыг нь олон улсын байгууллагууд авчихсан байдым билээ.
2015-08-21
Zorig:
... Хулгайч хүн хамгийн түрүүнд хулгайчийг бариарай хэмээн хохирогчтой хамт хоолой нийлүүлэн хашгирдаг , !!! ... Хөх Монголыг цөмлөх , мөхөөх зорилготой Хятад бодлогыг тээгч Хужаагийн АН , МҮАН ын хар бодлогыг үргэлжлүүлэн авч явах зорилготой , олон түмнийг хуурахын тулд нэрээ өөрчилж , зүсээ нууж гарч ирж байгаа Ардчилсан хужаануудын ээлжит башир арга болох ... Хөдөлмөрийн Үндэсний Нам ХҮН = Хятад Үндэсний нам ХҮН, гээч бузар санаатангуудын эх оронч дүр эсгэсэн элдэв хуурамч сурталчилгаанд бүү автагтун , Монголчуудаа , !!! . ... Ардчилсан хужаа Ц Элбэг дорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид хүч түрэн дээрэмдэж , залилж авсан Монголын Халх Голын сав газрыг , ... Ардчилсан Хужаагийн Хууль бус Төр нь нурж унасны дараа эргэн тогтох Монголын Төр улайм цайм дээрмийг нь зогсоож , Халх Голын Чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгож , тэндээс харийнхныг хөөж гаргана гэдгийг баттай мэдэж байгаа учраас , Хятад Төрийн далд хорон бодлогыг хэрэгжүүлэгч бээж ин хужаа М Энхсайхан ,
2015-08-21
Zorig:
... хужаа хүүхэн С Уянга , фенг шүй Ганбаатар мэтийн бузар новшнууд , хуурамч баг зүүсэн этгээдүүд сурсан зангаараа олны сэтгэлийг өөрсдөдөө татахын тулд нөгөөх л хуурмаг жүжиг болох нэгэнт явуургүй болсон луйвраа зогсоох гэж өөрсдөө тэмцэж байгаа дүр үзүүлсэн үүрэх бус үнэг мэт залилан аахилж байгаа хуурамч бузар төрхийг нь Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх хэмээн бодож байна . ... Муугаас муу л гарна , Хужаагаас хар хорон санаа л гарна , ... Юу тарина түүнийгээ хураана . ... Инээсэн бүхэн нөхөр биш , Уурласан болгон дайсан биш , ...
2015-08-21
Zorig:
... хужаа хүүхэн С Уянга , фенг шүй Ганбаатар мэтийн бузар новшнууд , хуурамч баг зүүсэн этгээдүүд сурсан зангаараа олны сэтгэлийг өөрсдөдөө татахын тулд нөгөөх л хуурмаг жүжиг болох нэгэнт явуургүй болсон луйвраа зогсоох гэж өөрсдөө тэмцэж байгаа дүр үзүүлсэн үүрэх бус үнэг мэт залилан аахилж байгаа хуурамч бузар төрхийг нь Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх хэмээн бодож байна . ... Муугаас муу л гарна , Хужаагаас хар хорон санаа л гарна , ... Юу тарина түүнийгээ хураана . ... Инээсэн бүхэн нөхөр биш , Уурласан болгон дайсан биш , ...
2015-08-21
zorig:
... Хулгайч хүн хамгийн түрүүнд хулгайчийг бариарай хэмээн хохирогчтой хамт хоолой нийлүүлэн хашгирдаг , !!! ... Хөх Монголыг цөмлөх , мөхөөх зорилготой Хятад бодлогыг тээгч Хужаагийн АН , МҮАН ын хар бодлогыг үргэлжлүүлэн авч явах зорилготой , олон түмнийг хуурахын тулд нэрээ өөрчилж , зүсээ нууж гарч ирж байгаа Ардчилсан хужаануудын ээлжит башир арга болох ... Хөдөлмөрийн Үндэсний Нам ХҮН = Хятад Үндэсний нам ХҮН, гээч бузар санаатангуудын эх оронч дүр эсгэсэн элдэв хуурамч сурталчилгаанд бүү автагтун , Монголчуудаа , !!! . ... Ардчилсан хужаа Ц Элбэг дорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид хүч түрэн дээрэмдэж , залилж авсан Монголын Халх Голын сав газрыг , ... Ардчилсан Хужаагийн Хууль бус Төр нь нурж унасны дараа эргэн тогтох Монголын Төр улайм цайм дээрмийг нь зогсоож , Халх Голын Чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгож , тэндээс харийнхныг хөөж гаргана гэдгийг баттай мэдэж байгаа учраас , Хятад Төрийн далд хорон бодлогыг хэрэгжүүлэгч бээж ин хужаа М Энхсайхан ,
2015-08-21
Zorig:
... хужаа хүүхэн С Уянга , фенг шүй Ганбаатар мэтийн бузар новшнууд , хуурамч баг зүүсэн этгээдүүд сурсан зангаараа олны сэтгэлийг өөрсдөдөө татахын тулд нөгөөх л хуурмаг жүжиг болох нэгэнт явуургүй болсон луйвраа зогсоох гэж өөрсдөө тэмцэж байгаа дүр үзүүлсэн үүрэх бус үнэг мэт залилан аахилж байгаа хуурамч бузар төрхийг нь Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх хэмээн бодож байна . ... Муугаас муу л гарна , Хужаагаас хар хорон санаа л гарна , ... Юу тарина түүнийгээ хураана . ... Инээсэн бүхэн нөхөр биш , Уурласан болгон дайсан биш , ...
Зочин:
Ene huuli togtool batlaj baigaa garuudiin dund gants ch bolov hors shoroo sudlaach baidgiin bolvu? uuseh ur dagavriig ni medehgui erguu yum batlaj baidag. heleh ch ug alga daa.
2015-08-21
boogii:
ene zov heljee bosmoor bna mongol xxk gazar oldohgui bna
2015-08-20
Зочин:
Хэдэн Мулгуу дарга нар Монголын минь хамаг өнгөтэй өөдтөй гэснийг зарж идээд дуусахнээ. Судлаач хүн ийм зүйл дээр бүх чадлаа гаргаж 76-ын үнэн нүүр царайг нь илчлэх хэрэгтэй.
2015-08-20
zochin:
suuri uzliig ni bol DEMJIJ bna!
2015-08-20
Зочин:
Солонгосын колони болох бэлтгэл. Элбэгдоржийн хийсэн ажил.
2015-08-20
Ss:
Halh gold mongolchuud uursduu taria tari geheer ded butsetsgui geed ochdogui taria tarisan neg n logistciin zardaldaa aluulaad aldagdald orchihdog. Uuruur helbel ashiglaj boldoggui urjil shimt gazar baigaa yum. Chuluut busiig gazar tarialangaas gadna negent iim tom yum hiij baigaa bol uher honinii ferm bas baih heregtei eruul mah gargaad olon ulsiin zah zeel deer nuur bardam zarah bolomjiig olgochihvol yun oyu tolgoi tavantolgoi ternees iluu ashig tusiig ard tumend uguh bolomjtoi gehdee darga nar huvaaj ideh geed tegehgui l baihdaa
2015-08-20
Зочин:
maash zuw shvv, ene tal deer bai suuria ilerhiileh zorigtoi sudlaachid howor bgaa, busdiigaa tuluulj dugarch bgaa n saashaaltai, amjilt hvsii, yur n tanai namiig ihed demjij bgaa, commentnii har vgsed bvv buuj uguurei, ene cn munguur huruu n sarwalzdag hvmvvs bgaa ym
2015-08-20
Зочин:
chuluut bus baiguulchaad tendee gadnii irgediig suulgaj mungu avch ideh gesen sanaa. Ene nutgiin udirdlaguud, erh buhii humuus ednii ard bgaa gej bodoj bn. Sayahan baahan solongochuudad gazar tureesluulee biz dee, ter solongosuud ine hortoi horgui yanz buriin yum tarial, turshaal, zarimiig in hotryy shahaal. Ene saihan gazar aa bitgii sendiich dornodchuudaa
2015-08-20
Зочин:
Zyger dugui syyj bai. Yxsenii chini nam. Uchraa ch olohkgyi baij khudlaa yarikhaa boli. Ta naraas ilyy meddeg khumuus ni denjsen um. Bitgii uls tor khi.
2015-08-20