Нисдэг тэрэг мөргөлдөж, долоон хүн амиа алджээ
2015-08-21

 

Словак улсын баруун мужид агаарын шоунд оролцож байсан хоёр нисдэг мөргөлдсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас долоон хүн амиа алдсан хэмээн албаныхан мэдээлсэн байна. Осол Братислав хотоос 20 миллийн цаана байрлах Дурман гэх тосгоны ойролцоо болжээ. “L-410 Turbolet” онгоцонд нийт 40 хүн зорчиж явсан гэнэ.

 

Энэхүү осол телевизийн бичлэгийн үеэр болжээ. Телевизийн реалити шоуны бичлэг хийж байх үеэр хоёр нисдэг тэрэг хоорондоо санамсаргүй байдлаар мөргөлдсөн гэж гэрчүүд мэдээлж байна.

 

Амиа алдсан хүмүүсийн дунд тус шоуны найруулагч, зохион байгуулагч болон нисгэгч байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин