Валериа Люкяанова: Хөгшрөлт бол миний айдас
2015-08-21

 

“Хүн барби” хэмээн алдаршсан нийгмийн сүлжээний од, Украины фотомодель  Валериа Люкяанова Америкийн “www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Сүүлийн үед гоо сайхны хагалгаа газар авлаа. Та гоо сайхны хагалгаанд нэг бус удаа орж байснаа хүлээн зөвшөөрсөн. Таны бодлоор жинхэнэ гоо сайхан гэж юу вэ?

 

 

-Гоо сайхны хагалгааг үзэн яддаг хүмүүс бий. Тэд царай муутай хүмүүсийг бас үзэн яддаг. Би их гайхдаг. Тэгээд тэр хүмүүст ямар царайтай хүмүүс таалагдах юм бэ. Хагалгаанд орсон хүмүүсийг үзэн ядах нь утгагүй хэрэг. Тэднийг буруутгахаас илүү зоригийг нь үнэлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг хүйтэн мэс арьсыг чинь цоолох үед зугтмаар санагддаг. Хэдий өвчин намдаагч хийлгэсэн өвдөлтөөс зугтах боломжгүй. Миний бодлоор жинхэнэ гоо сайхан гэдгийг сэтгэл гэж ойлгодог. Чи үзэсгэлэнтэй, баян байлаа гээд хүн чанаргүй байвал онцгүй хэрэг.

 

-Таны өмнөх зургуудыг үзсэн. Одоо байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй, амьд харагдаж байсан. Гоо сайхны хагалгаанд заавал орох шаардлага байсан гэж үү?

 

-Өнгөрсөн дурсамжаа мартахын тулд гоо сайхны хагалгаанд орсон. Би зоригтой алхам хийгээгүй бол өмнөхөөсөө сайхан амьдарч чадахгүй. Миний сонголтыг хүндэтгэхийг хүсье.

 

-Хэдэн удаа гоо сайхны хагалгаанд орсон вэ. Таныг зураг авалттай үедээ л нүүрээ буддаг гэж сонссон?

 

-Шаардлагатай газрууддаа мэс хүргэсэн. Гэхдээ би бүхэлдээ хиймэл биш. Дасгал сургуулилтын хүчээр өнөөдрийн Валериа Люкяановаг бүтээсэн. Би зураг авалттай үедээ нүүрээ буддаг. Барбитай төстэй харагдахын тулд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хэрэглэдэг. Тиймээс амралт эсвэл чөлөөт цаг олдсон үедээ нүүрээ будахгүйг хичээдэг. Би биенээсээ илүү арьсандаа их анхаарал тавьдаг.

 

-Нүүрээ будаагүй үед чинь хүмүүс таньдаггүй гэсэн. Энэ үнэн үү?

 

-Тиймээ үнэн. Энэ бүхэн надад дарамт учруулдаггүй.

 

 

-Олон охин барбитай адилхан болохыг хүсч, хагалгаанд орж байна. Гэхдээ эдгээр охид бүсгүйчүүдээс таныг барбитэй хамгийн адилхан болсон гэдэг. Тиймээс л таныг хүн барби гэж дууддаг?

 

-Би хүмүүст таалагдаж, жинхэнэ барби гэж хэлүүлэхийн тулд эрсдэлтэй олон алхам хийсэн. Би өөрийгөө өөрчилье гэж бодсоноосоо хойш олон зүйлээс татгалзсан. Жишээлбэл амттай хоол, амттан зэргээс. Би өглөө босоод тасралтгүй хоёр цаг дасгал хийдэг. Дасгал хийх амаргүй. Их тамирддаг.

 

-Өрсөлдөгчтэй болохоос айдаг уу?

 

-Үгүй ээ. Хамтдаа зургаа авахуулахыг хүсч байна.

 

-Хэдэн настай вэ?

 

-30 настай. 1985 онд төрсөн.

 

-Таныг насаа худлаа хэлэх байх гэж бодсон?

 

-Энэ тухай бүгд л мэдэж байгаа. Худал ярих шаардлагагүй.

 

-Хөгшрөхөөс айдаг уу?

 

-Хөгшрөхөөс их айдаг. Гэхдээ гоо сайхны эмч нартай уулзаж, арьсаа хөгшрөлтөөс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө авч эхэлсэн. Миний сэтгэхүй хэзээ барби амьдралаас залхана тэр хүртэл ажлаа хийсээр байх болно.

 

-Та хүүхэдгүй. Хүүхэдтэй болох талаар?

 

-Энэ асуудал сэтгэлийг минь өвтгөж байгаа. Гэхдээ ээж болох хүсэл минь нэг л өдөр дүрэлзэх байх.

 

-Барби байхын хамгийн бэрхшээлтэй зүйл юу вэ?

 

-Олон нийтийн газраар явах их хэцүү. Хүмүүс зургийг минь авч, хамтдаа зургаа авахуулахыг хүсдэг. Мөн миний хувийн амьдралыг бичиж, таашаал авдаг сэтгүүлчид надад дарамт учруулдаг.

 

-Та энэ бүхнийг хүсээгүй гэж үү?

 

-Сайн мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин