Ослын талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийнэ
2015-08-24

11.00 цагт 2015.08.21-ны өдөр гарсан авто замын ослын талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт УИХ-ын гишүүн Г.Батхүүг зам тээврийн сайдаар томилох нь хууль бус гэсэн сэдвээр залуу хуульчдын "Хос дэнс" ТББ-аас мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц болон Шүүхийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.00-17.00 цагт Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар Д.Сүхбаатарын үр хүүхдүүд Чингисийн талбайд  санал асуулга явуулна.

 

11.00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал  ХЭҮК-ын байранд буюу Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоотод болно.

 

12:00 цагт Иргэний Зориг Ногоон намаас Чингэсийн талбайд “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг бид эсэргүүцэж байна” уриан дор олон нийтийг хамарсан санал асуулгыг зохион байгуулна.

 

14:00 цагт БСШУЯ-ны хүндэтгэлийн танхимд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./,)-аар магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн ЭХС болон дотооддоо хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг гардуулна.

Shuud.mn
Сонин хачин