Ерөнхий сайдыг хүлээж байна
2015-08-24

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрыг энэ долоо хоногт танхимаараа бүрдэнэ гэж найдъя. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдыг 6 сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ” хэмээн цахим сүлжээгээр жиргэсэн. Гэвч энэ нь “Ашгүй дээ, сайд нар нь томилогдож, Засгийн газар ирэх долоо хоногоос бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь” гэсэн олон түмний итгэлийг хөсөрдүүлж, хошгируулсан үйлдэл болов.

 

УИХ-ын даргыг ийн улс төрийн тоглолт хийн цахимаар жиргэж байх хооронд хүндэрсэн эдийн засагт засгийн хямрал нүүрлэлээ. Наанадаж өнөөдөр Монгол Улсын төсөв, санхүүг захиран зарцуулдаг Сангийн сайдаа чөлөөлчихсөн. Үүрэг гүйцэтгэгч хэмээх эрх мэдэлтэн дураараа дургиж, албан тушаалаа хэрхэн урвуулан ашиглаж байгааг хэлж үл мэднэ. Үүрэг гүйцэтгэгч байтугай томилогдсон албан тушаалтан улсын хөрөнгийг зувчуулах гээд байдаг. Гэтэл үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх үү, ам.долларын ханш 2000 төгрөгтэй тэнцлээ, улсын сан дундарч, төсвийнхөн цалингаа авч чадахгүй, тендэрийн санхүүжилт хийгдэхгүй бол хэндээ хариуцлага тооцох вэ, хэнийг шахаж шаардах вэ?

 

Ер нь АН-аас Сангийн сайдад нэр дэвшүүлэх гээд байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Болор нарын аль аль нь Ерөнхий сайд байтугай АН-ын гишүүд, цаашлаад олон нийт ч хүлээн зөвшөөрөхгүй эрхмүүд. Улстөрчийн тулхгүй, төрийн хар хүний ноён нуруугүй, өөрийн бус өрөөлийн дохиогоор хөдөлдөг, бүлэг, фракц, хувийн эрх ашгийг нэн түрүүн өргөдөг эрхмүүдэд улсын төсөв санхүүг бариулна гэдэг чононд мах хадгалуулахтай адил. Эдийн засаг яагаад хүндрээд байна вэ? гэсэн асуултад өмнөх жилүүдэд экс сайд Н.Батбаяр “Эдийн засаг хүндрээгүй, харин ч эергээрээ өссөн үзүүлэлтэй байгаа” гээд л цагаан дээр хараар бичсэн хасах үзүүлэлтэй тоог нэмэх болгож яриад байсан. Түүний хэлснээр эдийн засаг өсч байсан бол Шинэчлэлийн Засгийн газар огцорсноос хойш жил хүрэхгүйн хугацаанд эдийн засаг хямралын зуданд нэрвэгдэх байсан уу? Одоо дахиад Сангийн сайдад нэр дэвшихээр өндөлзөөд байгаа нь хачирхалтай. Магадгүй өөрөө “сайд болохыг хүсээгүй, фракцын, намын даалгавар”-аар гэх жижүүрийн үг дайх биз.

 

Ерөнхий сайд АН-ын бүлгийн зүгээс санал болгосон сайдаар нэр дэвших эрхмүүдтэй хамтарч ажиллахаас татгалзсан. Тиймээс сайдаар нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг өөрөө оруулж ирэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон гэнэ. Ер нь сайд нарын нэрийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал. Харин сайдаар нэр дэвшүүлэх эрхмүүдээ өргөн барихаас өмнө намын Гүйцэтгэх зөвлөлтэйгөө зөвшилцөх асуудал байж болох. Харин өнөөдөр АН-д хууль урвуугаар үйлчилж байна.

 

Ийнхүү АН-ын удирдлагууд гурван сайдын нэрийг өргөн барих гэж үл ойлголцон, хөлөө жийлцсээр өнөөдрийг хүрлээ. Хамтарсан Засгийн газарт багтсан “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн өдрүүдэд АН-ын дарга З.Энхболдтой уулзаж, сайдын суудлыг яг тэнцүү хуваарилуулах тохироо хийн, санасандаа хүрсэн нэгэн. Тэрбээр хэнийг сайдаар томилохоо сайдын квот хуваарилах  тохирооноосоо ч өмнө шийдчихсэн байсан биз.

 

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танхимаа бүрдүүлж, сайд нарын нэрээ өргөн барих бүрэн эрхэнд нь хөндлөнгөөс АН-ын дарга З.Энхболд хориг, хаалт хийсээр байна. АН-ын даргын хувьд З.Энхболд хяналт тавих нь зөв ч, УИХ-ын даргын хувьд Ерөнхий сайдын өргөн барьсан нэрийг хүлээн авах хууль үйлчилнэ. Гэвч УИХ-ын даргын өргөөнөөс намын даргын бодлогыг хэрэгжүүлсээр ирлээ. Тиймээс л зарим сайдын нэрийг өргөн барих асуудал замын дундаас буцчихсан хэрэг.

 

Нэгэнтээ нам нь Ерөнхий сайдын эрх мэдлийг булаацалдсаар ирлээ. Парламентад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулаад эхэлсэн хувь гишүүд ч цөөнгүй бий. Эдийн засгийг сайжруулахаас стратегийн орд газруудад хэрэгжиж байгаа төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, “Тавантолгой”-н төслийг хэрэгжүүлэхээр өргөн бариад  дээрээ гацаачихсан. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг ажсан хөрөнгө оруулагчид итгэж чадахгүй эргэлзсэн хэвээр байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрийн ороо бусгаа энэ нөхцөл байдал дунд өнөөдрийг хүртэл зүтгэж ирсэн.

 

Энэ удаад ээлжит бус чуулганыг зарлан 6 сайдыг томилоод явууллаа гэхэд ч ирэх намрын чуулганаар Засгийн газар руу хийх популизм улам л хүчтэй үргэлжилсээр л байх болов уу.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар “Их тэнгэр”-ийн тохироо хийсэн байх. Энэ долоо хоногт ээлжит бус чуулган товлогдож, Засгийн газрын танхим бүрэлдэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж найдах үлдлээ.

 

Үнэндээ УИХ-ын дарга жиргэснээс бус 6 сайдынхаа нэрийг өргөн барихыг олон нийт хүлээсээр байгаа гэдгийг Ерөнхий сайд та ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх аа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ БАЙР БОЛОХГҮЙ БАЙР ШҮҮ
2015-08-25
Hun:
UIH . ZG hubichlagdsan bgaa yamuu daa
2015-08-25
Зочин:
зи энхболд бол ямар ч чадваргүй хүн байна
2015-08-25
Иргэн:
Одоо намрын цаг өвөлжилтийн бэлтгэл ажил нтр гээд зөндөө ажил бга энэ жил зуд болно гээд л бдаг. Хурдан хуралдаад тэр сайд нтр ээ томиллоо
2015-08-25
Ajiglagch:
Novshnuud uureg guitsetgegch nertei baahan luivarchdaar ajil hiilgeh nereer hyamarsan ediin zasgiig ulam suhruuleh n dee ed nart Mongol uls yah n hamaagui bolotoi uureg guitsetgegch gdg chin elbegdorj hulgaichaas ehtei shuu dee 6 sar yaj novshirch blaa iim hulgaich nariig songoson songoltondoo haramsaj suuna uhej dald ormoruud Baabariin heldegeer turd bgaa 50 s deesh nasniihan bugd uhvel ene tur neg udaa tsevershij magadgui 50 s deesh nastai amidral gej yavaa ard tumniig uhuulj bolohgui bhaa zuvhun turd garsan hovshnuud uhvel neg udaa ch gesen tur tsevershij boloh yum
2015-08-24
tulburtei niitlelch:
Huush ee tulburtei comment bichigch bolmoor bn
2015-08-24
хадаа:
болохгүй бгаа сайд нарыг чөлөөлөхгүй гээд одоо яахав дээ аль ч нийгэмд бдагл асуудал үүний г нэг их улс төржүүлээд бх шаардлагагүй гэж бодож бна хурдан томилоосой
2015-08-24
хадаа:
болохгүй бгаа сайд нарыг чөлөөлөхгүй гээд одоо яахав дээ аль ч нийгэмд бдагл асуудал үүний г нэг их улс төржүүлээд бх шаардлагагүй гэж бодож бна хурдан томилоосой
2015-08-24
хадаа:
болохгүй бгаа сайд нарыг чөлөөлөхгүй гээд одоо яахав дээ аль ч нийгэмд бдагл асуудал үүний г нэг их улс төржүүлээд бх шаардлагагүй гэж бодож бна хурдан томилоосой
2015-08-24
содоо:
Нэгдэж эвсэх нэг хэрэг байвч, нийлээд зүтгэх нь хэцүү гэдгийг ойлгосон түүнд одоо дахиад л шинэ бүрэлдэхүүн хэрэг боллоо нүдээ олсон сонголт болоосой гэж ерөөе
2015-08-24
содоо:
Нэгдэж эвсэх нэг хэрэг байвч, нийлээд зүтгэх нь хэцүү гэдгийг ойлгосон түүнд одоо дахиад л шинэ бүрэлдэхүүн хэрэг боллоо нүдээ олсон сонголт болоосой гэж ерөөе
2015-08-24
содоо:
Нэгдэж эвсэх нэг хэрэг байвч, нийлээд зүтгэх нь хэцүү гэдгийг ойлгосон түүнд одоо дахиад л шинэ бүрэлдэхүүн хэрэг боллоо нүдээ олсон сонголт болоосой гэж ерөөе
2015-08-24
turuu:
erdenechimeg metiin ymnuudiig bitgiil tomiloosoi bilee dee
2015-08-24
turuu:
erdenechimeg metiin ymnuudiig bitgiil tomiloosoi bilee dee
2015-08-24
turuu:
erdenechimeg metiin ymnuudiig bitgiil tomiloosoi bilee dee
2015-08-24
Зочин:
Энэ нэг алиа пяхлуу байнаа. 6 -н сайд томилж чаддагүй амьсгаа. Өвөл боллоо . хадлан тэжээл тариа будаа түлээ нүүрс эмнэлэг сургууль . энэнд ер нь хийж байгаа ажил байна уу
2015-08-24
Зочин:
Энэ Зи гэсэн л алар улс орныг самрах шиг болж байна! Хаанаас гарч ирсэн хар пизду вэ
2015-08-24
Зочин:
Өршөөлийн хуулийн хэрэгжилтийг хүлээж байна.
2015-08-24
зочин:
АН зайлаад өгөөч, улс оронд тарьсан гай чинь багадаагүй, АН-ын буруу бодлогын үр дүнд улс орон дампуурлын ирмэгт тулаад байна шүү, манууд
2015-08-24
11111:
Өөрийн тамхимд хэн сайд болохыг мэдэх эрх мэдэлгүй Ерөнхий садын хэрэг байна уу? Хүнд чинь зангараг гэж нэг юм байна даа. . . Алийн болгон хүний үгээр явах вэ? Сайхнаа
2015-08-24
hgyug:
Наад байрны зараа болиоч ээ. чөтгөр шүглэсэн байрыг чинь хэн ч тоож авахгүй
2015-08-24