П.Ганхуяг: Аймаг 150 тн, сумд 50 тн хадлан бэлтгэнэ
2015-08-24

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягаас тус аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

 

-Сайхан намаржиж байна уу. Говь нутагт намаржаа тавтай байна уу?

 

-Сайхан намаржиж байна. Нэг хэсэг гандсан ч бороо ороод аймаг даяар намаржаа гайгүй байна. Агаарын хуурайшилтын өөрчлөлттэй холбоотойгоор говийн аймагт гандах төлөвтэй байдаг болчихсон учир зуны хуурай цаг эхлэхээс өмнө үүлэнд нөлөөлөх ажлыг хийдэг болсон. Дөрөвдүгээр сарын дундуураас бид Дорноговь аймагт үүлэнд нөлөөлөх хоёр экспедиц гаргадаг.

 

-Өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байна.

 

-Сургууль, цэцэрлэгийн хичээл тарахаас өмнө тавдугаар сард Засаг даргын удирдамж, албан даалгавар гаргадаг. Үүний дагуу ажлууд хийгдээд явж байгаа. Санхүүгийн боломж муугаас томоохон засвар хийгдэхэд төвөгтэй байна. Харин Азийн хөгжлийн банкны 10 сая долларын буцалтгүй тусламжаар аймгийнхаа бүх дулааны сүлжээг сольсон. Аймгийнхаа нутагт малчдаа өвөлжүүлэх боломжтой. Төлтэйгөө хоёр сая гаруй мал өвөлжинө. Гэхдээ мэдээж хилийнхээ бүс рүү орно.

 

-Хэдэн тонн өвс хадлан бэлтгэх вэ?

 

-Нэг хэцүү зүйл нь Дорноговь аймагт өвс хадлан гэж байдаггүй. Хангайн бусад аймгаас авна. Бусад аймаг бас хүнд байх шиг байна. Өвс бэлтгэх ажлаар гэрээ хэлцэл хийгээд явж байгаа. Улсын нөөцөөс гадна аймаг 150 тонн, сум тус бүр 50 тонн өвс, мөн тэжээл бэлтгэнэ. Холоос өвс татахаар тээврийн зардал их гардаг учир хүндрэлтэй байдаг. Энэ жил чанар сайтай, гайгүй үнэтэй өвс татахаар төлөвлөж байна.

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
od:
ene zasag darga harin sain ajillaj baigaa shuu dee,tand ajliin ondor amjilt husei.
2015-08-27
od:
ene zasag darga harin sain ajillaj baigaa shuu dee,tand ajliin ondor amjilt husei.
2015-08-27
zochin:
өөр сонин дээр гарсан яриаг нь үг үсэггүй хуулаад тавьчихсан байна. Өчигдөрхөн Зууны мэдээ сониноос уншсан яриа байна. Ичээч Будаа.
2015-08-27