Ерөнхий сайд огцорсон нь дээр
2015-08-25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газрын зарим сайдыг томилж чадахгүй байгаа талаар байр, сууриа илэрхийлсэн юм.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар даруй хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол уг хуулийг зуны цагт батласны хэрэг гарахгүй. Учир нь Өршөөлийн хуулиар суллагдах гэж 2-3 мянган хоригдол хүлээлтийн байдалтай байна. Тэднийг сулласны дараа гэрт нь хүргэхээс эхлээд маш олон ажлыг зуны цагт хийж, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хоригийг хэлэлцэх гэсээр байтал намар болж зардал, мөнгө ч их гарах гээд байна. Хоригийг хэлэлцэх эсэхийг хүлээсээр байтал хоригдлуудын дунд хүлээлт үүсч, тэднийг чөлөөлөх ажил ч гацаанд орох нь. Тийм учраас уг асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй.

 

Тэгэхээр ирэх намрын чуулган буюу аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл цаашлаад нам, эвслүүд завсарлага авбал уг асуудал арваннэгдүгээр сар хүртэл сунжрах төлөвтэй байна. Тиймээс Өршөөлийн хууль цаашид хэвийн үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй болно.

 

Хуулинд зааснаар бол тухайн хуульд УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж, дуусах хүртэл уг УИХ-ын бусад шийдвэр буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсох ёстой аж.  

 

Мөн Ерөнхийлөгч хориг тавихдаа Эрүүгийн хуулийн 4.1, 7 дугаар зүйлд хориг тавьжээ. 4.1 гэдэг нь шоронд хоригдож буй бүх хүн. Харин 7 дугаар зүйл нь мөрдөн байцаалтад явж буй  бүх хүн аж.

 

Үүнээс үзвэл Ерөнхийлөгч энгийн иргэд болон цагаан захтнуудыг бүгдийг өршөөхгүй гэсэн байна. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг тавьсан ойлгомжгүй байдлаас болж шоронд хоригдож байгаа хүмүүс “Би өршөөлд хамрагдах юм уу, хамрагдахгүй юм уу” гэсэн асуултыг Өргөдлийн байнгын хороонд ихээр ирүүлэх боллоо.

 

Мөн Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зургаан сайдынхаа нэрийг оруулж ирээд хэлэлцүүлээд явах ёстой. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийн нэрийг заавал аль нэг намаас авч оруулж ирэх албагүй. Хуулинд ч ингэж заагаагүй. Огцорсон Засгийн газар дээр харилцаа үүсээгүй шүү дээ. Цөөн хэдэн сайдын орны хүнийг томилох ажил явагдаж байхад Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийг ашиглаад сайд нарынхаа нэрийг оруулж ирж чадахгүй байна. Хэрвээ Ерөнхий сайд нэрсээ оруулж ирж чадахгүй бол кабинетаа бүрдүүлж чадахгүй байна гэж хэлээд албан тушаалаасаа огцрох хэрэгтэй. Өнөөдөр “Намуудтай ойлголцож чадахгүй байна” гэх нэрээр Засгийн газрын сайд нараа томилж чадахгүй Ерөнхий сайд байгаа нь үнэхээр гутамшиг.

 

Мөн өвөлд бэлтгэх их ажил хаяанд ирж байхад нэг сайд гурван давхар дээлтэйгээр ажиллаж чадахгүй. Хууль зүйн сайд л гэхэд Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгээд онцгой байдлын газрыг удирдана гэдэг хэцүү. Тэгэхээр Засгийн газрын асуудлыг даруй шийдвэрлэх ёстой хэмээлээ.  

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-6 сайдыг томилохгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр  ээлжит бус чуулган зарлаж болохгүй юу?

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарлаж болно. Гэхдээ өнөөдөр сайд нараа томилохгүй байх шалтгаан байхгүй байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилонгуут Ерөнхий сайд 30 хоногийн дотор кабинетаа бүрдүүлэх ёстой. Түр чөлөөлөгдсөн, орны сайдыг томилоход хугацаа байдаггүй. Гэхдээ намын фракцын зөрчил, сайд дээрээ тохиролцож чадахгүй байна гэж утгагүй зүйл ярихынхаа оронд Ерөнхий сайд шиг байх хэрэгтэй. Өөрөө хамтарч ажиллаж чадна гэсэн хүмүүсийнхээ нэрийг оруулах хэрэгтэй. Намыхан нь Засгийн газартаа итгэл үзүүлж чадахгүй байгаа бол огцорсон нь дээр. Ерөнхий сайд нам төрийг хослон баригч болох гэж жүжиглэхээ болих хэрэгтэй. Аргаа барахад УИХ-ын дарга Өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотой асуудлыг цэгцлэхгүй бол 191 зүйлчлэл хоригтой байна.

 

-Хориг тавьсан заалтуудаас бусад заалтыг хэрэгжүүлээд явж болно гэсэн үг үү?

 

-Төрийн мэдээлэл сэтгүүлийн 31 дэх дугаарт Өршөөл үзүүлэх тухай хууль нийтлэгдсэн. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.3-т хоригийн талаар тодорхой заасан. Энэ хуулиар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 191 зүйчлэл дээр түдгэлзээд хэрэгжих боломжгүй болгосон. 5.1 гэж заалтад хорих ялаас хоёр жил хасна гэж бий. 9.1-т ялаас нэг ч сар, нэг ч жил хасахгүй гэж заасан. Тэгэхээр хориход байгаа нэг ч ялтан суллагдахгүй, мөрдөн байцаалтад байгаа нэг ч хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Ерөнхийлөгч долоон зүйл ангиар бичиг явуулсан байна билээ. 184 зүйл ангийг хэрэгжүүлээд яваад байдаг. Гэтэл 4.1 гээд бичихсэн болохоор гацаанд орчихоод байгаа юм.

 

-Эвслийг бүрдүүлж байгаа намууд сайд дээрээ тохирч чадсан уу. Танай намын дарга Н.Батцэрэг гишүүнийг МАХН-д орвол Шадар сайд болгоно гэж хэлсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Би нам, эвслийг төлөөлж ярьдаг хүн биш. Тиймээс холбогдох хүмүүсээс нь асуусан нь дээр.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
чи болмоор байна уу монголын төр үнэхээр ичмээр
2015-08-27
Зочин:
ДААН ЧБААСАН ХҮҮ БААС ХЭЛСЭН БОЛОВ Ч ҮНЭН ҮГ БАЙНА
2015-08-27
Зочин:
Энэ нэг эргүү ац ярьсан хэлснээсээ байнга буцна, шал худлаа гар. түрүүний хуурс төрд гардаг энэ замбараагүй юмыг болих хэрэгтэй, тэгэхэгүй бол ийм ой гутам хүний адгууд хууль тогтооно гэцэн явж байдаг болж.
2015-08-26
Hun:
mahn alvan tushaal daa ih yarch bnaa kkk
2015-08-25
Dondog:
Enhbayariin oimsnii boos mine alna shuu
2015-08-25
BURUU UHUULGA HIIJ BAINA ENE MANGAR:
NUSAN TAG YUNDAA BURUU UHUULGA HIIGEED HEVLEL MEDEELLEER SHUUGIAN TARIAD YAVAAD BAINAA AVILGALIIN HEREGTNUUDIIG ORSHOOHGUI GESEN BOLOHOOS BISH BUH HUNIIG ORSHOOHGUI GEJ HELEEGUI BALIAR ZAVAAN NOVSH MUUHAI BURUU UHUULGA HIIDEG BAISHD HOGIIN TSAAS 00-N ALCHUUR
2015-08-25
ha ha:
uher mongolchuud bidend taarsan gar daa ha ha
2015-08-25
Baasankhuug demjigch:
O.Baasankhuu gishuuniig demjij bn.Zorigtoi zorilgotoi zaluu toriin tushee.Ataarhagchid bol hol yawaarai.Mongolchuudiin tamiin togooni ulger yumdaa.Deeshee garsan negnee ingej tataj changaaj baihaar uur heregtei zuild tsag zawaa zartsuul
2015-08-25
zochin:
zasgiin gazar bureldehuuneerei ogtsorog heregtei shuu dee
2015-08-25
Зочин:
Нусан буу
2015-08-25
jorlon:
ene chatsaganhuu haa hamaagui gazar uschij yavah yum aa!
2015-08-25
олдохоо:
энэ баас одоо өөрөө зайл
2015-08-25
олдохоо:
энэ баас одоо өөрөө зайл
2015-08-25
олдохоо:
энэ баас одоо өөрөө зайл
2015-08-25
bolioo:
Ene shal hudalaa shaltag heleed baih ym hvn bolgon medej bhad bi uuriiinhuu ezen enkhbayriig l hurdan urshuuld hamragduulmaar bna l gj helne bizdee hudlaa zovson heden horigdoluudiin neriig barih ym iim hvn uls turd baihaas vneheer bugs ulaamaar bn ichej bn
2015-08-25
Зочин:
enkhbayariin humasnii hiree
2015-08-25
oims:
Xa ha enhbayariin shivertei oims dyygui baigaarai cham shig im tur bariad hyyli batlaad yavj bdag ene tsagiin emgenel im daa
2015-08-25
zochin:
6 saidgui bolj baigaa yum bol 6 saidiinkhaa oron toog tsomokhvol deer shuu
2015-08-25
Зочин:
Zuv zuv ene ataarhaad bgaa uls uursduu zailaa
2015-08-25
Зочин:
oimsond havchuulagdsan baasnii huudii mineee chi zailaaa
2015-08-25
zochin:
Chi ooroo zaigaa tabi oimsond xabchuulagdaj orj ircheed
2015-08-25
zochin:
ogtsruulj hereggui ee.odoo ajlaa hii.ta bas uuruu ajlaa sain hii.
2015-08-25