Марк Энтони эхнэртээ харш бэлэглэв
2015-08-25

Дуучин Марк Энтони эхнэр Шаннон де Лимад 4.1 сая ам.долларын үнэтэй тансаг харш бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бэлэгний харш Хойд Клорида мужийн Лига өргөн чөлөөнд байрладаг аж.

 

Тарзана хэмээн нэрлэсэн энэхүү харш таван унтлагын өрөө, угаалгын өрөө, спорт заал, усан бассейн, гэрийн кино театр болон таван машины гражтай аж. Энэхүү тансаг харшийг өнгөрсөн оны есдүгээр сард барьжээ.

 

Марк экс эхнэр, дуучин Женнифер Лопезоос салсныхаа дараа 2012 оноос Лиматай болзож эхэлсэн юм. Тэд энэ оны эхээр Италид нууцаар хуримласан. Энтони 47 настай бол Лима 27 настай билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин