Дүрэм зөрчсөн согтуу явган зорчигчийг торгоно
2015-08-26

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны урд замд Т.Probox  маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 24 настай эмэгтэй Д мөргөж гэмтээсэн осол гарчээ.

 

Явган зорчигч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна. Ирэх есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид шийтгэл хүлээлгэхээр заасан.

 

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

 

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Өвөө:
Хуулинд явган зорчигч цовоо сэрэглэн явна гэж тусгасан юм уу? Ядаж сонор сэрэмжтэй байна гэж хэлж болсонгүй юу?
2015-08-26