Сандра Буллок болзож байна
2015-08-30

 

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Сандра Буллок ганц бие амьдралдаа цэг тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн 2012 онд 11 жил ханилсан нөхөр Жесси Жеймсээс салж, ганц бие ээж болсон билээ. Тэгвэл Сандра саяхнаас гэрэл зурагчин, телевизийн салбарт ажилладаг Брайн Рандал гэгчтэй болзож эхэлсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тэд нэг нэгнээ 2010 оноос мэдэх болсон гэнэ.

 

Энэ сарын дундуур жүжигчин Женнифер Анистон, Жастин Терокс нар Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ. “Us Weekly” сэтгүүлийн мэдээлснээр “Сандра сайн найз Анистоны хуриманд очихдоо найз залуугаа дагуулан ирсэн” гэжээ.

 

Мөн Брайн Рандал, хосын хуримын үеэр зураг авч, фото хальснаа үлдээсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин