Г.Ариунбаатар хамтарсан тоглолт толилуулна
2015-08-31

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Мариинский театрын гоцлол дуучинтай хамтарсан тоглолт хийхээр болжээ.

 

Тэрбээр Мариинский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцох ба энэ үеэр Юлия Маточкинатай хамтарсан тоглолтоо толилуулахаар төлөвлөсөн байна.

 

Ирэх сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болох тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ Монгол, Буриад дуунууд багтжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ийм сайхан боломж олдсоныг сайн ашиглаарай. Чи бидний бахархал шүү. улам их амжилт гаргаарай. Сонгодог урлагийн эх орон Оросын үзэгчдийг шагширтал дуулаарай.
2015-08-31