Болгар улсын Пловдив хотноо энэ сарын 24-30-ны өдрүүдэд болсон таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцжээ.
Манай тамирчин Ж.Баттулга алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн бол Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тулалдсан манай улсын эмэгтэй баг аваргалсан байна.
Тэгвэл Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг мөнгөн медаль зүүжээ. Мөн Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох нар мөнгөн медаль хүртсэн байна.
Ийнхүү дэлхийн 81 орны тамирчид хурд, хүч, ур чадвар сорьсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар IV байрт шалгарчээ.
Б.Бэхи
Уншиж байна |