Гуравдугаар сургуулийн нээлт ирэх долоо хоногт болно
2015-09-01

Монгол Улсын ууган сугуулийн нэг III сургуулийнхан энэ жил шинэ байртай болж буй. Гэхдээ тэд өнөөдөр буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр нээлтээ хийсэнгүй. Тус сургууль 7-нд буюу ирэх даваа гаригт нээлтээ хийхээр болжээ. 

 

Монгол 3-р сургуулийг 2013 онд нурааж, шинээр сургуулийн байр барихаар болсон билээ. Анх 1921 онд үүсэн байгуулагдсан тус сургуулийн сурагчид өнгөрсөн хоёр жил нийслэлийн 4, 14 зэрэг сургуудиудад хуваагдан суралцаж байсан юм.

 


Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин