З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд үг хэллээ
2015-09-02

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.01/ БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав. БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек: Манай улсын хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг.

 

З.Энхболд: Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байдаг. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцлоо. Хэлэлцүүлгээр парламентын хяналт, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон  тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, санал солилцжээ. 

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
рет:
тэндээ үлдээч бэлтрэгээ
2015-09-02