Путин Бээжин хотноо иржээ
2015-09-03

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад зохион байгуулагдах билээ. Тус парадыг үзэхээр дэлхийн 27 орны удирдлагууд Бээжин хотноо чуулах юм. Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Си Зиньпин даргын урилгыг хүлээн авсан удирдагчдаас хамгийн эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн” гэж мэдээлжээ.

 

Ерөнхийлөгч Путин өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт Бээжин хотноо хүрэлцэн ирсэн байна.

 

Путин Бээжинд ирсэн даруйдаа тус улсын Ерөнхий сайд Ли Кэцянтэй сүүлийн асуудлаар ярилцсан хэмээн “www.shanghaidaily.com” мэдээллээ. Тэд хагас цаг орчим ярилцсан бөгөөд уулзалтын дараа Путин, Бээжин хотноо хүрэлцэн ирээд буй НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Путин ялалтын баярын дараа энэ сарын 3-5 хооронд Бээжин хотноо төрийн айлчлал хийх юм.

 

Бээжингийн парад Улаанбаатарын цагаар 11.00 цагт эхэлнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин