Хандгайтын зам хаалттай
2015-09-04

Хандгайтын замыг өчигдрөөс эхэлж хаасан. Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын  уулзвар хүртэл 1.4 км авто зам энэ сарын 10-ны 06:00 цагт нээгдэх юм.

 

Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин