Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар тоглолт хийнэ
2015-09-04

Уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн уран бүтээлийг шимтэн сонсогчид олон. Хоолойны цар хүрээ сайтай, сайхан дуулдаг хэмээн магтуулдаг дууч бүсгүй нярайлаад удаагүй байгаа билээ. Тэрбээр хөл хүнд байх хугацаандаа "Шинэ үе" хошин урлагийн хамтлагийн жүжигчин Л.Сөрөлттэй "Хайрын тэнгэр диваажин" дууг дуулж, олны хүртээл болгосон юм.

 

Тэгвэл дээрх уран бүтээлчид маань тун удахгүй хамтран тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, тэд ирэх аравдугаар сарын 8-нд "Хайрын тэнгэр диваажин" нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. 

 

Энэ тухай дуучин  А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудаснаас бичсэн байна.

 

Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар өмнө нь "Хөөрхөн" дууг хамтдаа дуулж олны хүртээл болгосон юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
hotiin hvn:
teneg orkuud
2018-04-04