Барилгын салбарын шилдгүүдийг шагналаа
2015-09-04

Гэрэд зургуудыг MPA.MN

 

Барилгын салбар үүсч хөгжсний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Барилгачдын талбайд боллоо. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд оролцож амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, шилдэг барилгачдад шагнал гардуулсан юм.

 

Арга хэмжээний үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжснөөр олон дэвшилтэт үр дүн гарсан. Салбарын хөгжлийг хангахын тулд гол нь ажилчдынхаа тогтвор, суурьшилтай ажиллах, мэргэших нөхцөлийг хангах нь чухал. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Сүүлийн таван жилд л гэхэд барилгын салбарын осол, аваар хоёр дахин буурсан. Энэ нь салбарт барьж буй бодлогын үр дүн гэж үзэж болно. Барилгын тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг тодорхой зааж өгсөн” гэж хэллээ.

 

 

 

 

Гэрэд зургуудыг MPA.MN

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ МУУСАН БАРИЛГЫН ЧЕНЖҮҮД ТӨР ЗАСАГТАЙГАА ҮГСЭН ХУВИЛДАЖ ИРГЭДЭД ЧАНАРГҮЙ ХУУРАМЧ БАРИЛГАА ШАХАЖ ДАМАЛДАГ БИЗ ДЭЭ ЮУНЫХЭН ШИЛДЭГ БАЙХАВ ДЭЭ ЧАВААС ДАА
2015-09-05