Дуу цахигаантай, түр зуурын бороо орно
2015-09-05

2015 оны 09 дүгээрр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин