Сургалт дадлагын төвтэй боллоо
2015-09-07

Булган аймгийн цагдаагийн газар Сургалт дадлагын төвтэй болжээ. Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Жаргалантын ам гэх газар Сургалт дадлагын төвийг ЦЕГ-ын санхүүжилтээр болон Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан барьж байгуулсан байна. 

 

Уг төв нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, тусгай бэлтгэл хийлгэж сурган дадлагажуулахад томоохон хөрөнгө оруулалтын ажил болсныг албаныхан онцлов.

 

Сургалт, дадлагын төвийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох агентлагийн дарга нар, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга урилгаар оролцож бүтээн байгуулалтанд идэвхи зүтгэлтэй оролцсон алба хаагчдыг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ, Цагдаагийн газрын шагналаар тус тус шагнаж урамшуулжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин