З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг сайдаар томилуулах саналыг дэмжив
2015-09-08

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай тогтоолын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилуулах тухай асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжив.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжлээ.

 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
aimshgiin porno
2015-09-08
Зочин:
hamgiin elgiin hoyor ni ene bna da.porno ajil hiih u.chuulgandaa ch suudaggui hun.balaiselengiin tolgoi yagaad ch hurehgui.
2015-09-08
МОНГОЛ:
За да, мангар НЯНГАР маань хаданд биш барилга дээр гарлаа шүү...Унаж үхэлгүй хэдэн сар тэсэх л байгаа даа, таминь, ум маани......
2015-09-08