Алба хаагчдын хүүхэд цэцэрлэгтэй боллоо
2015-09-08

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагчдын хүүхдүүд цэцэрлэгтэй болжээ.  Тус ангийн удирдлагуудын санаачлагыг ШШГЕГ-аас дэмжин Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг байгуулсан цэцэрлэгийн нээлт өнөөдөр болов.

 

Энэхүү цэцэрлэгт 3-5 насны 30 гаруй хүүхэд өдрөөр болон 24 цагаар хүмүүжих боломжтой аж. Цэцэрлэгийн нээлтэд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Ш.Эрхэмбаяр, Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, хамт олон тэдгээрийн гэр бүлийнхэн оролцов.


 

Нийслэлийн боловсролын газраас гаргасан судалгаагаар энэ хичээлийн жилд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399,  нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэж байгаа юм. Харин хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн 78.6 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж бусад нь гэртээ үлдэж байгаа билээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин