Кейни, Кардашиан нар хуримаа хийв
2015-09-08

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн ням гаригт гурав дахь удаагаа хуримласан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Хос хуримаа Лос Анжелес хотноо байрлах тансаг харшдаа хийсэн хэмээн гэрчүүд мэдээллээ.

 

Кардашиан өчигдөр инстаграмдаа хуримын зургаа байршуулаад “Бидний хайр мөнх” гэж бичжээ. Тэрбээр хуримынхаа үеэр цагаан өнгийн даашинз бус хар өнгийн даашинз өмссөн байна.

 

Кейни, Кардашиан нар өнгөрсөн оны долоодугаар сард Италид хуримаа хийсэн билээ. Хуримын дараа хос дахин хоёр удаа хуримлахаа фэнүүддээ мэдэгдсэн. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Парис хотноо хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин