Каппучино кофены амттай шинэ коктейлийг танилцууллаа
2015-09-08

Herbalife Монгол компани Капучиногийн амттай шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

 

2015 оны 9 сарын 1 – Дэлхий даяар хүмүүс өдөрт 2.25 тэрбум гаруй кофе уудаг гэсэн тооцоо гарсан байдаг. Аяга кофегүйгээр өглөөг төсөөлж чаддаггүй хүмүүст зориулж Herbalife компани Капучиногийн амттай Формула 1 шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Herbalife компанийн Формула 1 Капучино коктейль нь шинэ өдрийг эрүүл, шим тэжээллэг өглөөний хоолоор угтах төгс сонголт болох юм.    

 

Формула 1 Капучино коктейль нь 19г уураг, 20 гаруй нэр төрлийн нэн хэрэгцээт аминдэм, эрдэс бодис, бичил элемент, амин хүчил агуулсан бөгөөд өдрийн хэрэгцээт үл исэлдүүлэгчийг 50 хувь хангана. Тослог багатай сүүнд хольж, хоёрхон минутын дотор та ердөө 220 ккал илчлэг агуулсан амтлаг “Эрүүл Өглөөний Хоол” бэлтгэх боломжтой.     

 

Herbalife компани Эрчим хөл бөмбөгийн багийн шим тэжээлийн албан ёсны түнш бөгөөд “Улаанбаатар Марафон 2015” гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэсэн. Дэлхийн олон орны мэргэжлийн тоглогч, тамирчид эрүүл, эрч хүчтэй амьдралын үндэс болсон “Эрүүл Өглөөний Хоол” бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг. 

 

Формула 1 коктейль нь таны хэрэгцээт уураг, аминдэм, эрдэс бодис, нүүрс усыг бүрэн хангахын зэрэгцээ эрүүл хооллох дадлыг өөртөө төлөвшүүлж, жингээ хянахад тань тусална.

 

“Эрүүл Өглөөний Хоол” бүтээгдэхүүн таны биед олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд:

 

Энерги – сүүлийн 24 цагийн хугацаанд зарцуулсан энергиэ нөхөхийн тулд таны биед энерги шаардлагатай. Энергийг тогтвортой түвшинд хадгалахад Формула 1 коктейль танд тусална.

 

Шим тэжээл – хүний бие зохистой ажиллахад үндсэн шимт бодисууд шаардлагатай бөгөөд шөнийн туршид хэрэглэгдсэн шимт бодисуудыг “Эрүүл Өглөөний Хоол” танд нөхөж өгнө. 

 

Шингэн – Биеийн эд эс зохистой ажиллахад ус нэн чухал. Цай болон кофе нь кафеин агуулсан тул шөнийн цагаар амьсгалах үед алдагдсан шингэнийг нөхдөггүй. “Эрүүл Өглөөний Хоол” таны шингэнийг бүрэн хангана.

 

Хоолны дуршил хянах – нүүрс ус болон уураг нь энергийг тогтвортой түвшинд хадгалж, удаан хугацааны туршид танд цатгалан мэдрэмж төрүүлнэ. 300-400 ккал илчлэг бүхий өглөөний хоол идэхийг хоол зүйчид зөвлөдөг. Энэ нь 20г орчим уураг, шаардлагатай аминдэм, эрдэс бодис болон 5г өөх тос, ус шаардлагатай гэсэн үг.  

 

Herbalife компанийн тухай

 

Herbalife нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн бүтээгдэхүүний чиглэлээр мэргэшсэн олон улсын компани юм. Herbalife компани 1980 онд АНУ-ын Лос Анжелес хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг.

 

Herbalife компани шим тэжээлийн тэнцвэржүүлсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэ чиглэлийн мэдлэг олгох үйлчилгээ үзүүлж, харилцагч, үйлчлүүлэгч нартаа эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө төлөвшүүлэх, жингээ хянах, эрүүл, идэвхтэй амьдрах хүсэл эрмэлзлийг төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэх замаар таргалалт болон хооллолтын буруу зуршилтай тэмцэхэд хүмүүст тусалдаг юм.

 

Өдгөө нэгэнт батлагдаж, түгээмэл дэлгэрсэн хоол орлуулах уургийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад Herbalife компани анхдагч байсан бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд тулгуурладаг билээ. Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд чанартай бөгөөд биеийн жинг зохицуулахад үр дүнтэй болох нь Хүнс Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос), Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Өмнөд Солонгос), Калифорнийн Их Сургууль (АНУ) зэрэг дэлхийн олон орны их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд явуулсан клиникийн туршилтаар батлагдсан юм.

Shuud.mn
Сонин хачин