Манай тамирчид маргааш дэвжээнд гарна
2015-09-09

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо 7-ны өдөр сонгомол барилдаанаар эхэлсэн.

 

Тэмцээний эхний гурван өдөр сонгомол барилдааны аваргууд тодорч, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан 10-нд эхэлнэ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жингийн болон эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаан болно. Манай тамирчдаас Сүндэвийн Бямбацэрэн 55кг-д, Баатаржавын Шоовдор 58кг-ийн жинд, Соронзонболдын Батцэцэг 63кг-д, Гэлэгжамцын Наранчимэг 75кг-ын жинд хүч үзнэ.

 

Эрэгтэй 65 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран барилдана. Тэмцээний урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02:00-оос өглөөний 08:00 хүртэл үргэлжилж, медалийн төлөө барилдаан 10:30-13:00 цагийн хооронд явагдаж таарах юм байна.

 

"Рио-2016" олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд дэлхийн шилдгүүд цугларч, дэлхийн аваргын төлөө, олимпийн эрхээ өвөртлөхөөр хүч үзэж байна.

ДАШТ-ийг  https://unitedworldwrestling.org/event/world-championship-senior-1 линкээр орж үзнэ үү.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
orj bolohq bn help
2015-09-09