Порошенкогийн хүсэлтийг хүлээн авлаа
2015-09-10

 

Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөн хяналтаас гарч буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн сарын сүүлээр “Нормандын дөрвөл”-ийг дахин хуралдуулах санал тавьсан билээ.

Энэхүү саналыг Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хүлээн авсан бол ОХУ-ын В.Путин хариу өгөөгүй юм.

 

Тэгвэл Путин энэхүү саналыг хүлээн авч, дараагийн уулзалтын товийг баталсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

“Нормандын дөрвөл” ирэх сарын 2-нд Парис хотноо уулзахаар болсон байна. Тэд сөргөлдөөний бүсэд хүчин төгөлдөр хэрэгжиж “Минск 2” гэрээний хэрэгжилт болон байгалийн хийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвөл болохоор хий гуйх гэж манжилж байхгүй юу даа. Нохой зантай Про
2015-09-10