Норвеги, Хятадын иргэнийг барьцаалжээ
2015-09-10

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл БНХАУ, Норвеги улсын иргэдийг барьцаалсан болохоо мэдэгдсэн тухай “www.bangkokpost.com” дамжууллаа. Барьцааны иргэдийн мэдээлэл болон гэрэл зургийг англи хэлээр хэвлэгдэн гардаг “Dabiq” сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Сэтгүүлд бичснээр “Норвегийн иргэнийг 48 настай Оле Йохан Гримсгаард-Офстад гэдэг бол БНХАУ-ын иргэнийг 50 настай Фан Жингхуй гэдэг. Энэ оны эхээр барьцаалагдсан” гэжээ.

 

Сонирхолтой нь хэт даврагчид барьцааны иргэдийн мэдээллийг террорист бүлэглэлүүдийн ашигладаг “Барьцааны иргэдийг чөлөөл” гэх сайтад нийтэлж, хүссэн хувь хүн, улс тэднийг мөнгөөр худалдан авах боломжтой гэж мэдэгджээ. Норвеги, БНХАУ-ын удирдлагууд барьцааны иргэдийг чөлөөлж, хэт даврагчидтай тохиролцоонд хүрэхээс татгалзсан хэмээн тус сайт мэдээлжээ.  Хэт даврагчид барьцааны иргэдийг чөлөөлөхөд 48 цагийн хугацааг олгожээ.

 

Норвегийн Ерөнхий сайд Эрнэ Солберг “Тагнуулын мэдээллээр Норвегийн иргэн барьцаалагдсан болохыг тогтоосон. Оле Йохан Гримсгаард-Офстад өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Сирийн Дамаск хотноо барьцаалагдсан” гэсэн бол Бээжингийн удирдлагууд тайлбар хийхээс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zuzu:
norvegiig cholool, hyatadiig orhi
2015-09-11