Хэт даврагчид химийн зэвсэг ашиглажээ
2015-09-11

 

АНУ-ын Засгийн газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг химийн зэвсэг ашиглаж, Ойрхи Дорнодыг заналхийлж байна гэж буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Энэхүү мэдээллийг Сирийн Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан гэрч мэдээлсэн” хэмээн АНУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанаас “ВВС” агентлагт уламжилжээ.

 

Хэт даврагчид Ирак, Сири улсад халдлага үйлдэх үеэрээ бактерлогийн зэвсэг ашигласан байна.  Тус улсуудад болсон сүүлийн дөрвөн халдлагын үеэр хэт даврагчид иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн албаныхан батлав.

 

Сирийн удирдлагууд энэхүү мэдээллийг бататгаж, хэт даврагчид химийн зэвсэг ашиглаж буй эсэхийг тогтоохыг НҮБ-ын химийн мэргэжилтнүүдээс хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene umhii huuruudiig ustgaad ugdug uls oldoosoi Islamnuudiig
2015-09-12
зенч:
Ванга эмээ хэлсэн байгаа
2015-09-11
irgen:
Negen tsagt Chongis xaan ireeduid iim zuil garna gedegiig medej ug undseer ni alj talj baisan
2015-09-11