Бяцхан Тимберлайкийн шинэ зураг
2015-09-11

Холливуудын сайхан хос гэгддэг дуучин Жастин Тимберлайк, жүжигчин  Жессика Билл нар энэ оны дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хос хүүгээ Силас Рандал хэмээн нэрлэсэн билээ.

 

Жессика өнгөрсөн долоодугаар сард хүүтэйгээ авахуулсан селфи зургаа инстаграмдаа байршуулсан бол Тимберлайк олон улсын аавуудын баяраар хүүгээ тэвэрсэн зургаа твиттертээ байршуулсан юм.

 

 

Хос сар гаруйн хугацаанд хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээгүй бөгөөд өчигдөр 17.00 цагт зэрэг инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучин эр “Хүү минь сайн байгаа” гэсэн бол жүжигчин бүсгүй “Бяцхан Тимберлайк” гэж бичжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
anger management:
Яадгийн хөөрхөн л хүү байна. Тайвшир найз минь, ууртай галзуу монголчуудын тоог нэгээр битгий нэм.
2015-09-11
Зочин:
IIM NEG KHEND CHI KHEREGGUY MEDEE TAWIJI BAIKH YUM DAA . ENE JUJIGCHNII KHUUKHED MONGOLCHUUD BIDEND YAMAR KHAMAA BAIKH WE DEE . YUMYG OYUNLAG SETGEECH DEE . SETGUULCH MINI
2015-09-11