Хангайн бүсийн чуулган эхэллээ
2015-09-11

 

Архангай аймгийн Их Тамир суманд яг одоо Ардчилсан намын Хангайн бүсийн чуулган эхэлж байна. “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргааш” нэрийн дор зохиогдож буй энэхүү чуулганд УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн ардчилсан намын 500 гаруй гишүүд оролцож байна.

 

Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганы эхэнд “Ардчиллын үнэ цэнэ, түүхэн туршлага, сургамж” үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ. Түүний дараа “Хангайн бүсийн хөгжлийн асуудал” сэдвээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн ардчилсан намын дарга нар илтгэл тавина.

 

 

Чуулганыг “Ажилтай орлоготой Монгол хүн-Өнөөдөр, маргааш...” , “Эрдэм боловсролтой Монгол хүн-Өнөөдөр, маргааш...”, “Эрүүл чийрэг Монгол хүн-Өнөөдөр, маргааш...”, “Аюулгүй орчинтой Монгол хүн-Өнөөдөр, маргааш...”, “Эрх чөлөөтэй Монгол хүн-Өнөөдөр, маргааш...” салбар хуралдаанаар хурлыг үргэлжлүүлэх юм.

 

Яг одоо Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнийн илтгэлээр хуралдаан үргэлжилж байна.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Yasan ih mongotei, bas zavtai humuus ve?! Tosviin mongo, bondiin mongonii alga bolson heseg ni ilgarch irj baigaa ni ene uu?!
2015-09-12