Бейонси: Надад өөр нэр алдар хэрэггүй
2015-09-11

 

Дуучин Бейонси “Flaunt” сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Бейонси чиний амьдралыг хамгийн сайхан үе юу вэ?

 

-Бурхан надад гайхалтай амьдрал бэлэглэсэн. Би охинтой болсон тэр өдрийг энэ амьдралдаа тохиолдсон хамгийн сайхан үе гэж хэлнэ. Охин минь миний амьдралыг утга учиртай болгосон. Итгэх итгэлтэй болгосон. Эмэгтэй хүн ээж болох тэр агшинг үгээр илэрхийлж чадахгүй нээ. Тэр бяцхан гарыг атгахад зүрх минь дэлбэрэх шахсан.

 

-Блю Айви ээжтэйгээ тун адилхан?

 

 

-Миний бодлоор аавтайгаа илүү төстэй. Үс нь буржгар. Блю Айвигийн үс их хөвсгөр. Яг л тоглоом шиг. Үсийг нь самнахад их хэцүү. Үнэхээр өтгөн үстэй.

 

-Саяхан хэвлэлүүд чамайг жирэмсэн болсон хэмээн мэдээлэх болсон. Үнэн үү эсвэл худлаа юу?

 

-Би ээж болохыг хүсч байгаа. Гэхдээ одоо биш. Энэ ондоо багтааж олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Зарим мужид аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн шинэ цомгийн ажлаа эхэлсэн. Дууны санд байгаа уран бүтээлээ дүрсжүүлэх, бүжиг дэглэх гэх мэт олон ажилтай байна. Мэдээж хэрэг би хүүхэд хүсч байна. Охиноо дүүтэй болгомоор байна. Дараа жил жирэмсэн болохоор төлөвлөсөн. Би ажлаа дуусгаж, цэгцтэй болгохгүй бол амарч чаддаггүй. Олон зүйлд анхаарлаа хандуулах тун дургүй. Нэг ажлаа төгс болгох хүртлээ дараагийн ажлаа эхлүүлдэггүй.

 

-Хүүхэд таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ. Блю Айви “ээжээ” гэж дуудахад ямар байв?

 

-Одоо энэ бүхэн дасал болжээ. Охиноо төрүүлээд анх тэврэх үед би уйлсан. Харах бүрдээ “энэ бяцхан сахиусан тэнгэрийг би төрүүлсэн гэж үү” гээд л онцгүй бодол төрдөг юм байна лээ. Хэзээ гэдгийг нь мартчихаж. Охин минь “ээжээ, ээжээ” гэж дуудахад би гар утсаа газарт унагааж, дэлгэцийг нь хагалж байсан. Охин дээрээ очоод “ээжээ” гэж хэлдээ гэхэд юу ч дуугараагүй.

 

 

-Өнгөрсөн онд нөхөртэйгээ “On the run тоглолтоо хийсэн. Жей Зитэй хамтран ажиллах ямар байв?

 

-Хэрвээ Жей Зи миний нөхөр биш байсан бол би түүнтэй хамтран уран бүтээл гаргахын  тулд холбоо тогтоох байсан. Тэрбээр их сайн уран бүтээлч. Би охидын хамтлагаар урлагын гараагаа эхэлсэн учир хүмүүстэй хамтран ажиллах хэцүү биш байдаг. Миний дэргэд олон хүн байхад надад таатай байдаг. Ганцаараа уран бүтээлээ туурвиж эхлээд их ганцаарддаг байлаа. Азаар Жей Зи миний хоосон орон зайг нөхсөн. Тиймээс энэ залуу миний нөхөр биш байсан ч гэсэн би хамтран уран бүтээл гаргахаар эхэлж залгах байсан.  Нөхөр, найзтайгаа олон өдрийн турш нэг тайзан дээр гарах гайхалтай байсан шүү. Дууг зүрх сэтгэлээрээ дуулдаг. Дурласан зүрх тайзан дээр илүү хүчтэй. Тийм учраас бидний тоглолт амжилт олсон.

 

-Үргэлж хамтдаа байх залхмаар биш үү?

 

-Үгүй ээ. Харин ч тухтай байдаг. Олон зүйл бодохгүй.

 

-Америкчууд гэлтгүй олон улс чамайг попын хатан хаан хэмээн өргөмжилсөн. Энэ тухай?

 

-Миний нэрний өмнө энэ үг явж байгааг харсан. Би бол дуучин. Надад өөр нэр алдар хэрэггүй.

 

-“Мөрөөдлийн охид” киноны гол дүрд тоглож, “Оскар”-т хүртэл нэр дэвшсэн. Өөрийгөө жүжигчин гэхээс эмээдэг хэрэг үү?

 

-Би жүжиглэх дуртай. Гэхдээ би дуу дуулахдаа жаргалтай байдаг. Хүмүүс чаддаг зүйлээ хийх хэрэгтэй. Олон салбарт амжилт олох гэж хичээснээс ганцхан зүйлийг төгс хийх хэрэгтэй. Төгс зүйл сайхан амьдрахад хангалттай.

 

-Олон жилийн турш олны танил явлаа. Заримдаа энгийн нэгэн байсан бол гэх бодол төрж байсан уу?

 

-Олны өмнө амьдрах тийм ч сайхан, хүсээд байх зүйл биш. Бид яг л шилэн дотор амьдарч буй мэт. Заримдаа нөхөртэйгээ ам зөрөлдөх зүйл гарна. Гэтэл бидэнд л хамаатай зүйл хэвлэлээр цацагдах үед хэнд итгэхээ мэддэггүй. Гэрийн үйчлэгч, хамгаалагч болон найз нөхөд чинь хүртэл тагнуулч мэт санагддаг. Тийм учраас олны танил эрхмүүд их ганцаардмал өөрөөсөө өөр хүнд итгэх итгэлгүй болдог. Миний нэрийг ганц ч хүн мэдэхгүй байна гэхээс айж байна.

 

-Худлаа бодит байдлаас ондоо мэдээлэл цацаж буй сэтгүүлч, хэвлэлтэй хэрхэн тэмцдэг вэ?

 

-Зүгээр л тэдэнд сайн сайхныг хүсч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dr ameer:
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно fortis.hospital.ingmail.com бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.ingmail.com
2017-11-25
dr ameer:
Би бөөрийг 2017 ондоо яаралтай зарахыг хүсч байна   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно fortis.hospital.ingmail.com бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.ingmail.com
2017-10-25
zotcin:
uneheer gaihaltai emegtei.hamgiin gol ni mash hudulmurtc, daruuhan, uhaantai emegtei
2015-09-13
hooe saraa:
chi ingej amidarhaar uhcheech.
2015-09-12
sar:
ene har avgai ooriigoo humuusees angid amitan gej boddog bhaa har bogsoo otsoilgochool ter baij bgaag ni . ter clip mlipee hend zoriulj hiidiin nuhurtuu l bhdaa. oor hend ch sonin bish. ayagui muuhai huuhded uzuulj haruulashgui um dandaa hiine shal zavaan avgai
2015-09-11
hooe saraa:
chi ingej amidarhaar uhcheech.