Төлөөлөгчдийн зорчих цэгийг эргүүлийн маршрутад хамруулна
2015-09-11

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд манай улсад болно. Энэ үеэр Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилдаа цагдаагийн байгууллага бэлдээд эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Наранбаатараас тодрууллаа.

 

-Хуралд нийтдээ хэдэн төлөөлөгч ирэх мэдээлэлтэй байна. Цагдаагийн байгууллага бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Хуралд 43 орны 600 орчим зочин төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон Oросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин оролцох урьдчилсан мэдээлэлтэй байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурлын аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалт зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ. Хурал болон арга хэмжээ зохион байгуулагдах газруудыг теле хяналтын камерын хяналтад авч, зочин төлөөлөгчдийн зорчих томоохон худалдааны төв, вальют солих цэг, музей, түүх дурсгалын газруудыг цагдаагийн эргүүлийн маршрут, чиглэлд хамруулан ажиллана. Ерөнхийдөө бэлтгэл хангагдаад байна.

 

-Замын хөдөлгөөний хязгаарлалтыг хэрхэн хийх вэ?

-Хурал зохион байгуулагдах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэлх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгчид ирэх болон буцах, хуралд оролцох үед нисэх онгоцны буудлаас Туушин зочид буудал орох хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөг бүрэн чөлөөлж бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн хугацаанд зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Neg muu ivaanyg ontsolj ireed l heldeg yum, te1-uud
2015-09-12
davaa:
Iimer huu hural zohion baiguulahgui bol ene olon zochid buudalaar yah ym
2015-09-12
zochin:
Tegsh sondgoigoor yavuulahgui bol buun tugjree uuseh um bn daa
2015-09-12
Зочин:
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хурал manaid yamar hamaa bnaa
2015-09-12
Зочин:
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хурал manaid yamar hamaa bnaa
2015-09-12
Dash:
Boon bogloo uusgeh yum bnsdaa, novsh.
2015-09-11