“Өршөөл”-ийг хэрхэн өөрчлөх бол
2015-09-14

 

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ, басхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тодорхой болоод байгаа. Учир нь УИХ дахь АН, МАН, ИЗНН, бие даагчид гээд МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлгээс бусад нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжин, хүлээж авахаа нэгэнтээ мэдэгдсэн. Парламент дахь улс төрийн хүчин, бие даагч гишүүд байр сууринаасаа ухрахгүй нь бас тодорхой.

 

Хуулиар албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига хээл хахууль авсан, улсын өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан этгээдийг өршөөхийг Ерөнхийлөгч байтугай нийгмээрээ эсэргүүцэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ парламентын эрхэм түшээд авлига хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан тушаалтныг ганц удаа өршөөхөөр өр зөөлөн сэтгэл гаргаж, “нөхрийн чанар” гаргахаар олонхиороо толгой дохион уг заалтыг дэмжин баталсан юм билээ. Тиймээс л өнөөдөр парламентчид, тэр дундаа эрх баригчид нийгмийн дургүй зэвүү хоёрыг зэрэг төрүүлж, чичлүүлээд сууж байна.  

 

Тиймээс л Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. 

 

Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулиар гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байна.

 

Өршөөлийн хууль хэрэгжсэнээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталсан.

 

Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 148.4-өөр шалгагдаж байгаа нийт 116 гэмт хэрэг байна. Эдгээр гэмт хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, нийт 93 тэрбум гаруй төгрөгийн хохирлын асуудал замхрах болоод байгаа юм.

 

Харин нийгмийн дургүйцлийг үл хүлээн авч, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг эсэргүүцэн, “Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихлаа” хэмээн хашгиран, давхар давхар ваакум цонхны цаанаас өөрсдийн бодлоо нийгэмд үнэмшүүлэхийг зорих хэсэг бүлэг түшээд “Шударга ёс” эвслээс төрж байна.

 

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг бол албан тушаалтан "зэрэг нэмэх"-ийн амьдралыг өөрийн санасан, бодсоноор  байлгах гэж бусдад тулгадаг бололтой. Эрх баригчидтай Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ийн эсэргүүцэн тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж байгаа. Харин хоригийг парламент хүлээж авна, гэхдээ нэмэлтээр ямар заалт тусгагдах, хэрхэн зүсийг нь хувирган оруулж ирэхийг одоогоор таашгүй. МАХН-ын дарга Н.Энхбаярын Өршөөлийн хуулиар өршөөгдөж, ял зэмгүй болно гэсэн итгэл найдвар Ерөнхийлөгчийн хоригоор хаагдсан.

 

Нэгэнтээ хамтын ажиллагааны гэрээндээ эрх баригч хүчин, эвсэл хоёр тохиролцооны заалт тусгасан байх. Завсарлагааны хугацаанд хорьж болохгүй “хориг”-оос зарим заалтыг сугалан авч үлдэх гарц нэгэнтээ олсон биз ээ

 

Тиймээс Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламент хэрхэн хэлэлцэх, ямар нэмэлт өөрчлөлт оруулахыг ирэх өдрүүдэд харах үлдлээ.

 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
iregn:
Zevee ELBEGDORJ TER jastin KAPLAGAA OLJ irj telyyl
2015-09-14
Зочин:
Авилгалтай тэмцэхээс татгалзаж байгаа бол ард тумэн босох байх учир нь бид ядуу байх нь хамаагуй даваадл гарна харин шудрага биш авилгагчдийг шитгэхгуй бол босох байх
2015-09-14
irgen:
elbegeegin urshuul vzvvlsen gadaad nuhuruus mungu olj basan boluu mongol
2015-09-14
iregn:
Zevee ELBEGDORJ TER jastin KAPLAGAA OLJ irj telyyl
Ихэс дээдэс:
Хуучин манай ихэс дээдэс гэмт хэрэгт хийсэн хүнд өршөөл үзүүлэхдээ толгойг нь цавчиж хаяхыг болих, эрх ямба эдлэхийг нь болиулах, эд хөрөнгө адуу малыг нь хурааж авахыг хэлдэг байсан байх. Одоо ч өршөөнө гэдэг нь хулгайлсан зувчуулсан эд хөрөнгөө түр дарагдуул, таксаа надад төлөөд үлдсэнийг нь сонгууль болохоор манай намд хандивла гэж тушаасантай адил юм уу даа. Цаг үе өөр болжээ. Гэхдээ энэ нэг их удахгүй ээ. Нүгэл нь нүдээр нь гарна гэж айхтар үгийг энэ цагийн ихэс дээдэс анхаарах цаг ирж байгаа шүү.
2015-09-14
Юм хийлгэдэг юм байна:
Өршөөсөн улсуудыг зүгээр нэг өршөөгөөд сул байлгадаггүй юм байна. Мод тариулах, утааг багасгах хог хаягдалтай ноцолдуулах гээд үүрэг өгөөд өршөөдөг юм байна шүү
2015-09-14