Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээлээ
2015-09-14

 

Дэлхийн аваргын хүндэт тавцанд зогсож, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлээд, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа Лас-Вегасын тэнгэрт тавантаа мандуулаад, олимпийн эрх өвөртлөөд, монгол зүрхнүүдийг баярлуулан ганзага дүүрэн ирж явна тэд.  

 

Энэ сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болсон чөлөөт, сонгомол бөхийн барилдаанд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

 

Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг өрсөлдөгчдөө ялсаар алтан медалийн төлөө Японы бөх Рисако Кавайтай барилдан цэвэр ялж, дэлхийн хошой аварга болсон билээ. Тэрбээр 2010 онд Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын бөхийг хожин, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, Монголын чөлөөт бөхөөс анхны  дэлхийн аварга эмэгтэй төрж байсан юм.

 

Эрэгтэйчүүдийн 61 кг-д барилдсан Батболдын Номин мөнгөн медаль хүртэж, монголын эрэгтэй шигшээ багт найман жил тасраад байсан мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүлэн, дэлхийд данстай тамирчин боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-д хүч үзсэн Пүрэвжавын Өнөрбат 15 жилийн нөр их хөдөлмөрийнхөө хүчээр дэлхийн аваргын мөнгөн медалийн тавцанд зогсож, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан билээ.

 

Өнгөрсөн жил 19-хөн насандаа дэлхийн аваргын алтан бүсийг зүүж, элэг нэгтнүүдээ баярлуулж байсан Сүхээгийн Цэрэнчимэд 60 кг-ын жинд барилдан энэ удаа мөнгөн медаль зүүсэн. 20-хон насандаа дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хослуулсан тэр медалийн тавцангаас буухдаа алтан медаль аваагүйдээ харуусан “Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж бодож байсан юм” хэмээн нулимс унагаж буйг үзэхэд бахархаж бас сэтгэл огшим.

 

“Лас-Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид дөрвөн удаа хүрэл медалийн төлөөх барилдааныг хийсэн. Тэднээс эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медалийн тавцанд зогсож, дэлхийд данстай тамирчин боллоо.

 

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид "Рио-2016" зуны наадмын эрхийг олгосон. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж, шагналт байрт шалгарсан гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д хүч үзэж, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт байрт шалгарсан Ж.Чулуунбат, 69 кг-д барилдаж V байрт шалгарсан, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар олимпийн эрхээ гардсан юм. Мөн гавьяат тамирчин С.Батцэцэг “Рио-2016” олимпийн эрхээ өвөртөлсөн.

 

Лас-Вегасын дэвжээ манай тамирчдад ээлтэй байж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзсэн Монгол Улсын эрэгтэй баг дөрөв, эмэгтэй баг долоодугаар байр эзэлсэн. Ийнхүү манай тамирчид сайхан түүхийг давтахын сацуу шинэ хуудас нээж сийрүүлэн бичих амжилтыг үзүүлээд ирлээ.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд:

 

 

Эрэгтэй баг:

1. Эрдэнэбатын Бэхбаяр – 57кг /Хүрэл медаль/

2. Батболдын Номин – 61кг /Мөнгөн медаль/

3. Ганзоригийн Мандахнаран – 65 кг /V байр, “Рио-2016” олимпийн эрх/

4. Батчулууны Анхбаяр – 70 кг

5. Пүрэвжавын Өнөрбат – 74 кг /Мөнгөн медаль/

6. Оргодолын Үйтүмэн – 86 кг

7. Доржхандын Хүдэрбулга – 97 кг

8. Жаргалсайханы Чулуунбат – 125 кг /V байр, “Рио-2016” олимпийн эрх/

 

Дасгалжуулагчид:

1.Цэрэнбаатарын Цогтбаяр /Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

2.Бямбаренчингийн Баяраа /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

3.Лувсандамбын Энхбаяр /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

4. Оюунбилэгийн Пүрэвбаатар /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

 

Эмэгтэй баг:

 

 

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл – 48 кг

2. Даваасүхийн Отгонцэцэг – 53 кг

3. Сүндэвийн Бямбацэрэн – 55 кг

4. Баатаржавын Шоовдор – 58 кг

5. Сүхээгийн Цэрэнчимэд – 60 кг /Мөнгөн медаль/

6. Соронзонболдын Батцэцэг – 63 кг /Алтан медаль, “Рио-2016” олимпийн эрх/

7. Очирбатын Насанбурмаа – 69 кг /V байр, “Рио-2016” олимпийн эрх/

8. Гэлэгжамцын Наранчимэг – 75 кг

 

Дасгалжуулагчид:

1. Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

2. Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

3. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

4. Даваажавын Батням  /Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/ нар оролцсон юм.

 

Тамирчдадаа, багаа амжилттай бэлтгэж оруулсан багш, дасгалжуулагчдад, бэлтгэл хангагчдад, чөлөөт бөхийг чин сэтгэлээсээ дэмжигчдэд баяр хүргэе. Тамирчдадаа баярлалаа.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Davgaa avrag mini tanii l ach shuu
2015-09-14
Зочин:
Duvchin ,Suhbaatar,Tsogtbayar,Purevbaatar nariin hudulmur zutgel,Tamirchdiin uuigagui beltgeliin ur dun garlaa.uund holboo yamarch hamaagui.Gachuurtiin chinbat l ovoo mungu zardag busdiig n medehgui yum bna.
2015-09-14
pd:
End holboo ymarch hamaaguiee ter mahan tolgoi tenegteed huuhed unchiruulj huuhen selgej yvhaas uur yu medeh ve,ugaasaa turiin dalbaag manduulj uzeegui mungund n ulairsan dolingoruud l magtaad baidag bolhoos delhiin devjee gej medehgui mahan tolgoi ,harin z.Duvchin,S.battsetsegt baatar ugch umhii teneguuded uguud baidag ter tansag suutsnuudaa mylaah n shudraga yosond niitsne!
2015-09-14
Зочин:
Davgaa yavaagui bolohoor daramt baga uursdiihuru bsn bolohoor amjiltand hurlee. Tsaashid dsramt shahalt reketgdg yum ih sportod baidgui baigasai. Minii bodol..
2015-09-14
shd-15:
Үнэхээр хэлэх үг алга. Маш их баярлалаа. Залуусаа. Монголын нэг кинонд гардагдаа. Ийм залуучуудтай байхад тэр коммунизм гэдгийг амархан байгуулна гэдэг шиг. Ийм сайхан хүү, охидтой байхад амжилт бүтээл маш ойрхон байна даа. Дахин баярлалаа
2015-09-14
Mongol:
Dagvaa avargadaa bayar hurgeye. Buhiin tuluu hiisen bukh ajil tani delgereh boltugai.
2015-09-14
Зочин:
Davgaa avrag mini tanii l ach shuu
Зочин:
ER NI DAGWAA NI YAWAAGUY NI ZUW BOLSON BAIKH SHUU
2015-09-14
Sanal:
S.Batcecegt hudulmuriin baatar col olgoy 3 uruu bair ugie Naadamd turuulsen buhuus dor uneleh erh ard tumend baihgui Ih sport shuu dee!
2015-09-14
irgen:
ENE AMJILT ODOOGIIN BOHIIN HOLBOONII UDIRDLAGUUDTAI EROOS HAMAAGUI GEJ YRIJ BNA LEEE DEE.
2015-09-14