Трамп ерөнхийлөгч болбол би тайчигч болно
2015-09-14

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни ирэх онд зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулвал мэргэжлээ сольж, тайчигч болно гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ.

 

Жүжигчин эр “Трамп төрийн тэргүүн болж америкчуудын аав болбол би мэргэжлээ солих болно. Энэ эрхэмд ямар ч хүнлэг чанар байхгүй. Тэрбээр Америкт ажиллаж, амьдарч буй цагаачдад хэтэрхий цэвдэг ханддаг. Тэрбээр нэг ажилтнаа мексик гэх шалтгаанаар ажлаас халснаас гадна ерөнхийлөгч болбол Америкийг цагаачдаас чөлөөлөх болно гэж мэдэгдсэн. Америкт өөрийгөө бодсон, бусдын эрх ашгийг үл хүндэтгэсэн удирдагч хэрэггүй” гэж хэлжээ.

 

Сэтгүүлчид жүжигчнээс “Та мэргэжлээ солино гэлээ. Энэ тухайгаа тодруулаач” гэж асуухад “Би тайчигч болно” гэж хариулсан байна. Трампийг шүүмлэх уран бүтээлчид олширсон бөгөөд сүүлд жүжигчин Сальма Хайек шүүмжилсэн юм. Жүжигчин бүсгүй мексик гаралтай бөгөөд тэрбумтан эрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
муусайн цагаач нар ингэж давардаг юм даа. Америкт байгаа цагаач нарыг хөөж явуулах хэрэгтэй. Трампын зөв.
2015-09-14
Зочин:
Одоо Жавхлан Элбэгдоржийг огцрохгүй бол дуучинаа болж Гавьяатаа буцааж тайчигч болно гэж дуурайх уу
2015-09-14