“La Cenerentola”-д манай уран бүтээлчид оролцлоо
2015-09-14

 

Монголын уран бүтээлчид болох дуучин  Ж. Чингис, Э. Очирсайхан, Б. Мягмарсүрэн нар Итали улсын Ромын  Формело хотноо зохиогдсон “La Cenerentola”  концерт, улаан хивсний ёслолд амжилттай оролцоод иржээ.

 

Өнгөрсөн долдугаар сарын 19-нд Ромын алдарт Чиги Музейн ордонд болсон “La Cenerentola” тоглолтыг Ромын 5-р Захиргаа, Формэлло хотын захиргаа, Монгол улсын Элчин Сайдын Яам, эртний язгууртан гаралтай ноёд, гүнж нар үзэн сонирхож,  манай улсын уран бүтээлдэд баяр хүргэсэн төдийгүй, Италийн RAI телевизийн баг, зураг авалт хийж ордны гадаа цугласан 250 үзэгчдэд том дэлгэцээр шууд дамжуулсан байна.

 

 “La Cenerentola” төслийг Франц улсад оршин суудаг Монгол гаралтай дуучин Аяна Самбуу санаачилж, Соёл урлагийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч болон Бруна Бэнчивенга нар дэмжсэнээр амжилттай хэрэгжсээр иржээ.  

 

Энэ төсөлд Монгол улсаас анх удаа Ж.Чингис, Э. Очирсайхан, Б. Мягмарсүрэн нар амжилттай оролцсоноос гадна 45 хоногийн дуулах урзүйн сургалтанд хамрагдан“International Opera” – ийн дипломтойгоор төгсөн эх орондоо ирлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин