Манай тамирчид эх орондоо бууна
2015-09-15

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түүхэн амжилт үзүүлсэн үндэсний эрэгтэй шигшээ багийнхан өнөөдөр 11:50 цагт Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардана.

 

Манай тамирчид энэ сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт дүүрэн оролцсон. Эрэгтэйчүүдийн 61 кг-д барилдсан Батболдын Номин, 74 кг-д хүч үзсэн Пүрэвжавын Өнөрбат нар мөнгөн медаль, 57 кг-ын жинд хүч үзсэн Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль хүртсэн. 

 

Мөн 65 кг-д барилдаж, шагналт байрт шалгарсан гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д хүч үзэж, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт байрт шалгарсан Ж.Чулуунбат нар Рио-2016 олимпийн эрхээ өвөртлөөд ирж буй билээ.

 

Шигшээ багийнхан онгоцноос буугаад хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
bachka:
Argagui saihan amjilt gargasan.odoo riod davtah bur ahiulah yostoi.
2015-09-15
bachka:
Argagui saihan amjilt gargasan.odoo riod davtah bur ahiulah yostoi.
2015-09-15