Талибанчууд 350 хоригдол суллажээ
2015-09-15

Афгинастаны хэт даврагч Талибан бүлэглэлийн дайчид өчигдөр Газни хотноо байрлах чанга дэглэмтэй хорих анги руу халдаж, олон зуун хоригдлыг чөлөөлсөн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Халдлагын үеэр шоронгийн гурван харгалзагч болон сайн дурын ажилтан амиа алдсан байна.

 

Шоронгийн даргын мэдээлснээр “Хэт даврагчид 350 хоригдол сулласан. Суллагдсан хоригдлуудын 150 нь тус бүлэглэлийн дайчид” гэв. Эрх чөлөөтэй болсон хоригдлуудын ихэнх нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн онц ноцтой гэмт хэрэгтнүүд аж.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэт даврагчид шорон руу дайрч 1000 хоригдол чөлөөсөн бол зургаадугаар сард Газни хотын шорон руу халдаж, 650 хоригдол оргуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин