Чилид 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
2015-09-17

 

Чили улсын нийслэл Сантиаго хотноо орон нутгийн цагаар 19.45 цагт 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “www.ktla.com” мэдээллээ. Онцгой байдлын аврагчид Сантиага хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Гамшгийн үеэр олон барилга нурсан ч иргэд гэмтэж, бэртээгүй гэдгийг аврагчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Газар хөдлөлт 227 км-ийн цаана болсон хэмээн АНУ-ын Газар зүйн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Мөн тус төв Чилид цунами үүсч болзошгүй хэмээн эрх баригчдад мэдэгджээ.

 

2010 оны долоодугаар сард Чили улсад 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 500 гаруй хүн амиа алдаж, олон барилга, байгууламж нурж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин